Эль-Фаллужа хотын ойролцоо газраас 400 гаруй хүний цогцос олджээ
Иракийн армийнхан Эль-Фаллужа хотын орчмоос 400 орчим хүний цогцос бүхий бөөнөөр оршуулсан газрыг илрүүлсэн байна.
Арми, цагдаа, аюулаас хамгаалах хүчнийхэн болон Хашед аль-Шааби гэдэг сайн дурын дайчдын нэгдсэн хүчин Эль-Фаллужа хотын ойролцоох Шухада дүүрэгт мина цэвэрлэх ажиллагаа явуулж байх үеэрээ томоохон хэмжээний оршуулгын газар байгааг илрүүлжээ. Иракийн Зэвсэгт хүчний алба хаагч болон энгийн иргэдийн 400 орчим тооны цогцос байна гэж Анбар мужийн цагдаагийн хурандаа мэдэгдэв.
Мөн Анбар мужийн зөвлөлийн гишүүн Ражех Баракат дээрх мэдээлэл үнэн болохыг нотлоод, "Лалын улс" бүлэглэлийнхэн энгийн иргэдийг тагнуул хийсэн, дүрэм зөрчсөн гэх мэт янз бүрийн шалтгаанаар цаазалж байсан гэж мэдэгджээ.
Иракийн Зэвсэгт хүчин өнгөрсөн сарын сүүлээр Эль-Фаллужа хотыг босогчдоос чөлөөлөх ажиллагаа явуулж эхэлсэн билээ.
скачать dle 12.0