Австралиас дэлхийн хамгийн том бах мэлхий олдов

🕔 2023/01/24 16:08

Дэлхийд хамгийн томд тооцогдох нишингийн бах Австралийн Конвей хэмээх үндэсний дархан цаазат газраас олдсон тухай BВС мэдээлэв. Хүрээлэнгийн ажилтнууд жим цэвэрлэж явахдаа түүнийг илрүүлжээ. Байгаль хамгаалагч Кайли Грэй эхлээд хэн нэгний шоглоом гэж бодсон ч төд удалүй газар уснаа явагч амьсгалж байгааг анзааржээ.
"Бах хөлтэй бөмбөг шиг л харагдсан" хэмээн байгаль хамгаалагч сэтгэгдлээ хуваалцлаа. 2,7 кг жинтэй 25 см урт бахыг Жабзилла (Toadzilla) гэж нэрлэсэн байна. Ийм бах "амандаа багтах" бүгдээр хооллодог гэнэ. Бахыг унтуулсан бөгөөд Квинслендын үндэсний музейд өгөхөөр болжээ. Үүнээс өмнөх дээд амжилтын эзэн нь 2,67 кг жинтэй, 1991 онд олдсон бах байжээ.
скачать dle 12.0

Санал болгох