БОАЖЯ "Тэнгэрлэг Монголын газар шороо" ТББ-тай хамтарч хуш модоо хамгаална
🕔 2023/01/30 09:53
Сайдын дэргэд зөвлөл байгуулан ажиллах шийдвэрийг гаргалаа.
БОАЖЯ болон “Тэнгэрлэг Монголын газар шороо” ТББ-ын хооронд байгуулсан Санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах уулзалтыг зохион байгуулж, дараах арга хэмжээг авч ажиллах талаар санал солилцов.
Үүнд:
• Хушин ойн сангийн төлөв байдлыг үнэлэх, хохирлыг тооцох
• Хуш мод, самрын нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхэд тулгамдаж буй асуудлыг судлах,
• Хуш модны самрын боловсруулсан идээг экспортод гаргах үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох,
• Байгалийн нөхөн сэргээлтийг дэмжих бодлого боловсруулах,
• Ойн дагалт баялгийг хамгаалах, ашиглах ойн мэргэжлийн байгууллагын талаар цаашид авах арга хэмжээний санал боловсруулах гэх мэт ажилд хамтран ажиллана.
скачать dle 12.0