“Амар байна уу” үзэсгэлэн худалдаагаар гадагшаа урсах 900 тэрбум гаруй төгрөгийг дотооддоо авч үлдэнэ гэв
🕔 2023/01/20 10:56
Цагаан сарын баяраар гадагш урсгах 900 тэрбум гаруй төгрөгийг дотооддоо авч үлдэхийн тулд “Амар байна уу” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа тухай Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн дээр яригдлаа.
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс өгч байгаа мэдээллээр болно сар шинийг угтан өргөтгөсөн худалдаа зохион байгуулах үүрэг өгсөн байна.
Учир нь иргэд Цагаан сарын баяраар 900 тэрбум гаруй төгрөгийг гадагшаа урсгадаг гэх мэдээлэл бий. Тиймээс энэ мөнгийг дотооддоо үлдээх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилгоор “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон байна.
Одоогийн байдлаар 15 байршлыг сонгон, нэгдүгээр сарын 20-ноос хоёрдугаар сарын 20-н хүртэл нэг сарын хугацаатай зохион байгуулахаар төлөвлөжээ.
Мөн нийслэлийн хэмжээнд хориглосон бүсэд байгаа малыг гаргах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгосон. Энэ дагуу холбогдох ажлуудыг хийж, 1539 малыг хориглолтын бүсээс гаргасан байна.
скачать dle 12.0