Амны хаалтыг хэрхэн зөв сонгох вэ

🕔 2023/01/16 18:36

Агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалахын тулд гадуур гарахдаа шүүлтүүртэй амны хаалт зүүхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж буй. Нүүрсний шаталтаас гарч байгаа хий дэх хагас дэгдэмхий элементүүд нь хүйтэн цагт гадаад орчны агаартай холилдон тоосонцор болдог аж. Улмаар хамар, төвөнх, гуурсан нь хоолойн салбарласан бүдүүн хэсгээр дамжин орж уушгины хатгалгаа, бронхит гэх мэт өвчнийг үүсгэдэг. Иймд агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс өөрийгөө хамгаалахын тулд амны хаалт сонгохдоо анхаарах зүйлсийг хүргэж байна.
Амны хаалтыг сонгохдоо анхаарах зүйлс:
  • PM2.5 нарийн ширхэгт тоосонцор шүүх зориулалтын шүүлтүүртэй байх
  • Амьсгалсан агаарыг буцаан гадагшлуулах хавхалгатай
  • Нүүрэнд тохирсон байх 
  • Тухайн амны хаалт дээрх заавраас хэрэглэх хугацааг харах

 

Шүүлтүүрийн төрөл

Тоос шүүх чадвар

Нэвтрэн орох тоосны хэмжээ

Хэрэглэх үеийн тоосны дээд хэмжээ (мг/м³)

1.
FFP1
82 хувь
18 хувь
16
2.
FFP1S
90 хувь
10 хувь
16
3.
FFP2
91 хувь
9 хувь
40
4.
FFP2S
92 хувь
8 хувь
40
5.
FFP2SL
94 хувь
6 хувь
40
6.
FFP3
96 хувь
4 хувь
120
7.
FFP3S
98 хувь
2 хувь
120
8.
FFP3SL
98 хувь
2 хувь
200
Амны хаалтыг гадаад орчны агаар дахь бохирдуулах бодисын агууламж өндөртэй үед тогтмол хэрэглэснээр агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс сэргийлэх боломжтой.
Амны хаалтыг хэрэглэхдээ анхаарах зүйлс:
  • Дахин ашигладаг амны хаалтыг хэрэглэхдээ өдөр бүр сайтар угаах,
  • Бусдад дамжуулахгүй байх
  • Цэвэр уутанд хийн хадгална
  • Нүүрэнд таарсан, хамрын хэлбэрт тааруулах боломжтой, вакум орчин бүрдүүлж шүүгдээгүй агаар оруулахгүй, агаарыг гадагшлуулах агаарын хавхалгатай Шүүлтүүрийг нь заасан хугацаанд нь сольж хэрэглэх нь чухал юм.
скачать dle 12.0

Санал болгох