Дэлхийн анхны, зөгийд зориулсан вакциныг АНУ-д ашиглаж эхэллээ
🕔 2023/01/12 17:33
Зөгийнд зориулсан дэлхийн анхны вакциныг ашиглаж эхлэх зөвшөөрлийг АНУ-ын Хөдөө аж ахуйн яам өгчээ. Энэ талаар ZME Science мэдээлсэн байна.
Энэ вакцин нь "Америкийн фулбруд" гэх өвчнөөс сэргийлэх бөгөөд энэ өвчний улмаас зөгийний мөхдөг аж. АНУ-д ашиглахаар болсон вакцин нь үхмэл бактериас бүтэх бөгөөд вакциныг залгиснаар зөгийнд дархлаа тогтож, энэ нь үр удамд нь ч нөлөөлөх боломжтой гэнэ.
"Америкийн фулбруд" өвчин нь эмчлэгддэггүй, хурдацтай тархаж, дэлхий даяарх зүгийн сүрэгт нөлөөлдөг гэж үздэг. Америкт гэхэд л энэ өвчний улмаас нийт зөгийн дөрөвний нэг нь мөхөж байжээ.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/546385
скачать dle 12.0