Хорватын аялал жуулчлалын орлого түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

🕔 2023/01/03 16:06

ЗАГРЕБ. /Xinhua/.
 Хорват улсын аялал жуулчлалын салбарын орлого 2022 онд 13 тэрбум еврод буюу түүхэн дээд үзүүлэлтэд хүрэх төлөвтэй байгаа талаар тус улсын Аялал жуулчлалын сайд Николина Брняк даваа гарагт мэдээлжээ. Өнгөрсөн онд Хорватаар аялсан жуулчдын тоо цар тахал дэгдэхээс өмнөх 2019 оны түвшинд ерөнхийдөө хүрч өссөн гэдгийг Н.Брняк нэмж хэлсэн байна.  
Тодруулбал, 2022 оны эхний есөн сарын байдлаар аялал жуулчлалын орлого хэдийнээ 11.6 тэрбум ам.долларын босгыг давснаар 2019 оны өмнөх дээд үзүүлэлтийг /10.5 тэрбум ам.доллар/ шинэчилжээ.
 
Хорват улс өнгөрсөн онд 18.9 сая жуулчин хүлээн авсан нь 2021 оныхоос 37 хувиар, 2020 оныхоос 91 хувиар тус тус өссөн үзүүлэлт болжээ.  “Аялал жуулчлалын салбарын ололт амжилтыг ахиулж, эдийн засаг, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулахын тулд бид 2023 онд чанар, тогтвортой байдал, инновац зэрэгт түлхүү анхаарал хандуулна” гэж Н.Брняк хэлсэн үгэндээ цохон тэмдэглэжээ. 
 
 
Э.ХуланЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Санал болгох