Газрын доорх усыг ил гаргаж чадлаа
2050 он гэхэд Монгол Улс цэнгэг усны нөөцгүй болно гэдэг. Гэхдээ энэ асуултад шийдтэй, тоймтой хариулт одоогоор алга. Судлаад үзэхээр хариулт нь ч тодорхой байх боломжгүй аж. Учир нь Монгол орны газар доорх усны нөөцийн 15 хүрэхгүй хувьд судалгаа хийсэн бөгөөд үлдсэн 85 орчим хувь нь огт судлагдаагүй. Тиймээс Монгол орны нийт цэнгэг усны нөөц нь албан ёсоор тодорхойлогдоогүй. Энэ нь нэг ёсондоо хэзээ дуусах үгүй нь огт тодорхойгүй. Гэнэт нэг өдөр ч дуусаж мэднэ.
Энэ бол “Гүнээсээ хайрлая” усны аяны хүрээнд контент бүтээгчид, сонирхогчид, уран бүтээлчид, оюутан залуусын дунд уралдаант феллов хөтөлбөрийн нийтлэл төрлийн дэд байрын шагнал хүртсэн О. Эрдэнэчимэгийн "Амьдрах боломж хоёрхон хувь" бүтээлийн хэсэг байлаа. Ус хэмээх бидэнтэй ойрхон, байнга байж л байх юм шиг санагддаг хирнээ орхигдсон анхаарал татахуйц сэдвийг бүтээлч эрэл хайгуул хийж туурвисан олон уран бүтээлчдийн оролцсон “Гүнээсээ хайрлая” усны аяны хүрээнд зохиогдож буй феллов хөтөлбөрийн үзэсгэлэн олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй байдлаар 2022 оны 11 сарын 22-ны өдрөөс 12-р сарын 03-ны хооронд Монголын уран зургийн галерейд 1000 гаруй хүмүүс үзэж сонирхон амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.
Хөтөлбөрийн оролцогч залуус нийтлэл, фото зураг, график дизайн гэсэн төрлүүдээс сонгон эх дэлхий, амьдралын ундарга болсон усаа хайрлах, тэр дундаа газрын доорх усны үнэ цэнийг ойлгуулах олон сайхан бүтээлүүдээр өрсөлдсөн бөгөөд нийт 12 бүтээл шилдгээр шалгарсан юм.
Нийтлэл төрөлд:
1-р байранд У. Тувшинбаяр “Усгүй амьдралыг төсөөлөөд үз, тэгвэл гүнээсээ хайрлаж чадна” (4.000.000 төгрөгийн шагнал)
2-р байранд О. Эрдэнэчимэг “Амьдрах боломж хоёрхон хувь” (2.000.000 төгрөгийн шагнал)
3-р байранд Э. Отгонтуяа “Жорлон”-гийн ус уусаар байх уу?” (1.000.000 төгрөгийн шагнал)
Тусгай байранд Т. Баярбат “Гүний усаа гүнээсээ хайрлая” (500.000 төгрөгийн шагнал)
Нийтлэл төрөлд оролцсон оролцогчдын шилдэг нийтлэлүүд M Plus аппликейшнд үнэ төлбөргүй унших, сонсох боломжтой орсон байна.
Фото зураг төрөлд:
1-р байранд M. Ганзориг “Сайхан хоолоорой” – цуврал (4.000.000 төгрөгийн шагнал)
2-р байранд Б. Болормаа “Амин ус” - цуврал (2.000.000 төгрөгийн шагнал)
3-р байранд Ө. Өнөболд “Ус ба амьдрал” - цуврал (1.000.000 төгрөгийн шагнал)
Тусгай байранд Б. Бат-Оргил "Цөлжилт"-ын тухай сурвалжлага (500.000 төгрөгийн шагнал)
График төрөлд:
1-р байранд Б. Билгүүн “Үл үзэгдэх ус” (4.000.000 төгрөгийн шагнал)
2-р байранд Г. Сүрэн “Дусал усны түүх” 3 р цуврал бүтээл (2.000.000 төгрөгийн шагнал)
3-р байранд Б. Төгөлдөр “Гүнээсээ хайрлая/Байгаль эх” (1.000.000 төгрөгийн шагнал)
Тусгай байранд Ж. Пүрэвсүрэн “Номука, Нарка хоёр гүнээсээ хайрлая” цуврал бүтээл (500.000 төгрөгийн шагнал) тус тус хүртсэн билээ.
Фото зураг болон График дизайн төрөлд оролцсон оролцогчдын шилдэг бүтээлүүдийг https://www.facebook.com/guneeseehairlay линкээр орж сонирхох боломжтой.
“Гүнээсээ хайрлая” хэмээх өвөрмөц нэртэй, өндөр ач холбогдол бүхий газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг сурталчлах усны мэдээллийн урт хугацааны аяныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын Гидрогеологичдын Холбоо TББ, Галба-Өөш Долоодын говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар, “Оюу толгой” ХХК хамтран амжилттай зохион байгуулсан бөгөөд энэхүү аян дараа жил үргэлжлэн зохион байгуулагдах юм байна.