Нутгийн иргэдийн байгаль хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх хэрэгтэй байна

🕔 2022/12/19 13:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 
Уул уурхайн салбарын хайгуул, ашиглалт эрчимжиж буй энэ цаг үед байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийгзэрэгцүүлэн хийх, байгальхамгаалахад нутгийн иргэдийн оролцоог идэвхжүүлэх, соён гэгээрүүлэх хэрэгтэй байна.

Тухайлбал, Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авч Баянхонгор аймгийн Жаргалант, Заг, Баацагаан, Бууцагаан, Бөмбөгөр сумын нутгаар дамжин, хүн малыг ундаалан, говийг тэтгэдэг Бөөнцагаан нууранд цутгадаг "Байдрагийн гол"-ын салаанууд ширгэж, орчны хөрс хатуурч, өвс ургамлын гарц муудан, ургамлын нэр төрөл нь цөөрч, ховор ургамал ургахгүй болжээ. Үүнд уул уурхайн компаниудын хариуцлагагүй үйл ажиллагаа, орон нутгийн шат шатны удирдлага, мэргэжлийн байгууллагын байгаль орчныг хамгаалахад хойрго хандаж байгаа нь ч нөлөөтэйг экологич Д.Туяа хэлж байна. 

Тэрбээр ярихдаа, “Усгүй бол хүн, мал, ургамал, амьтан оршин тогтнох боломжгүй. Уул уурхайнхан уулын ам бүрдхөрсийг нь эргүүлж, нөхөн сэргээлт хийхгүй орхисонбайна. Хөрс, усаа хамгаалж, экологийн тэнцвэрт байдлаа хадгалахгүй бол 20 жилийн дараа усгүй болох аюул нүүрлэж мэднэ. Орон нутгийн иргэд Байдрагийн голын эхэнд үйл ажиллагаа явуулж байсан уул уурхайн компаниудыг 2011 оноос эсэргүүцэж эхэлсэн. Уул уурхайн компаниуд тусгай зөвшөөрлөө дамжуулан худалдаж, олборлолт явуулсны дараа бичил уурхайчид нөхөн сэргээх нэрийдлээр ухаж төнхөж орхидог. Орон нутгийн иргэд, малчид хууль хяналтын байгууллагад хандаад тусыг олоогүй учир мэргэжлийн экологич ажиллуулахаар надад санал тавьсан. Мэргэжлийн яам, агентлагньматериалын бүрдүүлбэр хангагдаагүй байхад “Жи Энд Юу Гоулд” ХХК-ийн охин компани “Оргил маунт” ХХК-д давуу байдал олгосноор энэ оны8 дугаар сард тус компани нь ашиглалтын талбайдаа нарийвчилсан хайгуул хийж байсан. Хэрэв нөөцөө бүрэн тогтоож, тайлангаа мэргэжлийн яамаар батлуулбал,5жил үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх учир бид тэмцээд ч дийлэхгүй болох байв. Иймд хугацаа алдалгүй зогсоохын тулд "Соёлын өвийн тухай хууль"-ийг үндэслэн, албадан нүүлгэсэн. Хэвлэлийн хурал хийх, компанийг нүүлгэх зэрэгтбагагүй зардалгарсан ч үнэт эдлэлээбарьцаанд тавьж, мөнгө зээллээд зохицуулсан. Байгаль орчин, гол усаа хамгаалахад нутгийн иргэдтэй хамтраад хичээвэл үр дүнд хүрдэг.Харин шат шатныцагдаа,прокурор,шүүх байгууллагын зарималбан тушаалтануул уурхайн компанид үйлчилж, тэмцэгч иргэдэд дарамт шахалт үзүүлж, үндэслэлгүй ял тулган, барьж хорьдог. Энэ байдал ньбайгалиа хамгаалахадсаадучруулдаг.Тэдхуулийг тэгш хангаж,үндсэн үүрэгт ажлаа л хийх ёстой.Гэмт хэрэг зөрчлийг багасгах, байгаль орчныг хамгаалахын тулдцагдаа, хууль хяналтын байгууллагуудяллахаа урьтал болгохоос илүүтэй соён гэгээрүүлэх ажлыг түлхүү хийх ёстой. Гэтэл уул уурхайн компанитай холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгох, нуун дарагдуулах, хугацаа хожих зэрэгтухайнкомпаниудад олборлох боломж олгосоор байгаа нь үнэхээр харамсалтай. Жишээ нь, Өмнөговь, Баянхонгор аймагт гэхэд айл бүрдметалл илрүүлэгчтэйуурхайчин,эсвэл гар аргаар алт олборлогч “нинжа”байгаа тул ашиг сонирхлоороо нэгдчихдэг.Уул уурхайнкомпаниудиргэдэд мөнгө тараан, бэлэг сэлтээр хуурч гарын үсгийг нь зуруулдаг буруу жишиг тогтсон байгаа. Үүнээс үүдэн нутгийн иргэд байгаль орчныг хамгаалахад оролцдоггүй учир байгаль хамгаалахад нутгийн иргэдийгсоён гэгээрүүлэх шаардлагатай байна” гэв. 

Түүнчлэн, манай улс эрсдэлийн сантай болж, байгаль орчин, ус, хөрсөө нөхөн сэргээхэд анхаарах цаг болсон. Иргэд өөрсдөө зардал гарган байгалиа хамгаалаад, буруутай талаас иргэний хэргийн Шүүхээр дамжуулан, бүх зардлаа буцаан авах боломжтойг Д.Туяа онцлоод, “Орон нутгийн удирдлагууд сумын төсөвтөө байгаль хамгаалах хөрөнгө хуваарилж, нөхөн сэргээмээр байна. БОАЖЯ, бусад газрууд нь орон нутгаас ирсэн албан тоотыг үндэслэн зөвшөөрөл олгодог. Гэтэл тэнд нь багийн хурал хийж, санал авахгүйгээр, хуурамчаар тогтоол гаргадаг"-ийг ч шүүмжилсэнюм.
https://montsame.mn/mn/read/309942
скачать dle 12.0

Санал болгох