Месси: Би энэ багтаа итгэж байсан

🕔 2022/12/14 10:05

Аргентины шигшээ багийн довтлогч Лионель Месси ДАШТ-ий 1/2 финалд Хорваттай тааран тоглож, финалд орохоор болсон талаараа сэтгэгдлээ хуваалцжээ. 
 
"Толгойд олон л юм бодогдож байна. Энэ бүхнийг мэдрэх үнэхээр сонирхолтой. Энэ бүх хүн, энэ гэр бүлийг харах хичнээн сайхан. Бид дараагийн тоглолтонд орохоор бэлдэж байна. Энэ бол бидний хүсэж байсан зйүл. Бид боломжоо ашиглахын тулд энд байгаа. Энэ ДАШТ-ээс би маш олон сэтгэгдэл, сэтгэлийн хөдөлгөөн, туршлага олж авлаа. Эхний өдрөөс л би энэ шигшээ багтаа итгэлтэй байсан. Бидний туулж буй зүйл үнэхээр гайхалтай. Үргэлж намайг дэмждэг гэр бүлээ бодож байна. Бид энэ амжилтаа Аргентины ард түмэнтэй хамт тэмдэглэнэ" хэмээн Месси өгүүлснийг beIN Sports дамжуулжээ.
 
Аргентины баг Францын шигшээ багтай тоглож, 3:0 харьцаагаар хожсон юм. Улмаар лхагва гарагт болох Франц, Мароккогийн багуудын тоглолтоос ялсантай нь цомын төлөө тоглоно.
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/545622
скачать dle 12.0

Санал болгох