ЕХ-нд электрон төхөөрөмжүүдэд нэг төрлийн цэнэглэгч хэрэглэж эхлэх товыг танилцуулжээ
🕔 2022/12/13 13:34
БРЮССЕЛЬ. /BBC/. Европын Холбоонд /ЕХ/ 2024 оны 12 дугаар сарын 28-наас эхлэн электрон төхөөрөмжүүдэд нэг төрлийн цэнэглэгч хэрэглэх шаардлага тавихаар болжээ. Өмнө нь тус холбоо шинэ зөөврийн электрон төхөөрөмжүүдийг “USB Type-C” төрлийн цэнэглэгчтэй болгох тохиролцоонд хүрээд байсан юм.
Ийнхүү ЕХ-ны Албан ёсны сэтгүүлд нийтэлсэн холбогдох баримт бичигт дээрх шаардлагыг мөрдөж эхлэх огноог тодорхой тусгажээ. Ингэснээр “Apple” тэргүүтэй компаниуд дээр дурдсан стандартыг нэвтрүүлээгүй тохиолдолд ЕХ-ны зах зээлд бүтээгдэхүүнүүдээ худалдаалах боломжгүй болох юм.
“Apple” нь электрон төхөөрөмжүүддээ тусгайлан тохируулсан цэнэглэгч ашигладаг хамгийн том үйлдвэрлэгч юм. Тухайлбал, “iPhone” загварын гар утаснууд нь “Lightning” цэнэглэгчээр цэнэглэгддэг. ЕХ-ны мэдээлснээр, шинэ дүрэм журам нь гар утас, таблет, чихэвч, тоглоомын гар зэрэг “жижиг, дунд оврын зөөврийн электрон төхөөрөмжүүд”-ийг хамрах ажээ.
Э.Хуланэх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0