1.1 сая тонн өвс, хадлан бэлтгэжээ
🕔 2022/12/06 22:23
ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны танилцуулснаар мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийн хувьд малчид 1.1 сая тонн өвс, хадлан буюу нийт бэлтгэвэл зохих өвсний 94.0 хувийг бэлтгээд буй аж. Гол эрсдэл нь энэ жил улсын хэмжээнд нийт 71.2 сая толгой мал өвөлжиж, хаваржих тооцоолол гарсан нь өвөл, хаврын бэлчээрийн даац нийт малын 40 хувьд л хүрэлцэхээр байгаа аж.
“Гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээний дүнгээс харахад Ховд аймаг “Маш их”, Өмнөговь, Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Завхан аймгууд “Их”, Архангай, Говь-Алтай, Увс аймгууд “Дунд” эрсдэлтэй дүгнэгдсэн байна. 2022-2023 оны өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй аймгуудад өвс, тэжээл нэмэлтээр худалдан авах, иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэхэд шаардлагатай нэмэлт санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх юм.
скачать dle 12.0