"Сүхэспартнер" компани ойрын жилүүдэд 1200 ажилтан бэлтгэнэ

🕔 2022/11/22 17:39

Бизнес моделиор ойн кластерийг хамгийн цомхон бүтэцтэйгээр тооцоход 30 мянган ажиллах хүч шаардлагатай болно. Гэтэл тэр хэмжээний ажиллах хүч манай улсад байхгүй.
Ойрын жилүүдэд гэхэд л 1200 ажилчин бэлтгэх шаардлагатай байгаа бөгөөд эдгээр мэргэжилтнээ бэлтгэхийн тулд Ойн сургалтын төв, хөдөлмөрийн бирж байгуулж байна. Ажлын байрыг тооцоолохдоо өөрийн технологийн шийдэлдээ тулгуурлан ажлын процессын зураглал, ур чадварын ай сав, мэргэжлийн талаас харж ажлын байрны жагсаалтыг ачааллаар нь тааруулан гаргаж, түүнд таарсан дүрэм, журмын боловсруулалт хийж, ойн салбарын хөдөлмөрийн харилцааг орчин цагийн байдлаар шинээр боловсруулж байна.
Эдгээр ажил мэргэжлийн стандартыг ойн салбарын бүх түвшинд тохируулан боловсруулах захиалгыг ажил мэргэжлийн стандартын чиглэлийн хүрээлэнд өгчээ.
Монгол Улсад ойн салбарын зохицуулалтыг төрөөс хийхээр ойн агентлаг, түүний дарга томилогдоод салбарынхны ёстой нэг нар гарч байна. Үүнээс өмнө энэ салбар мэргэжилдээ, салбартаа хайртай хэдхэн мэргэжлийн хүмүүсийн нуруун дээр тогтож ирсэн.
Гэтэл төр, уул уурхайн компаниуд олон сая мод амласан ч өнөөдрийн байдлаар содны борлуулалт нь өсөөд байгаа юм алга.
“Сүхэспартнер” компанийн хамт олон энэ жил 20 га газарт үйл ажиллагаа явуулж, сүүлийн тооллогоор 7 сая мод үржүүлсэн. Бүх аймгийг нийлүүлснээс ч илүү мод тарьдаг Сэлэнгэ аймаг энэ жил 24 сая мод үржүүлсэн. Гэвч тэрбум мод тарих зорилттой харьцуулахад энэ тоо хангалттай бус юм. Тиймээс масс үйлдвэрлэлд шилжиж, автоматжуулалт, дэвшилтэт технологийн нэвтрүүлэлт хийх нь бодит шийдэл юм. Үржүүлгийн ажил их хийхэд орхиж болохгүй зүйл бол үр сортын чанар, мод, ургамлын генетик нөөцийг хамтад нь авч явах, ой модыг эрүүл, эрсдэлгүй байлгахад биотехнологи хөгжсөн байдгийг мөн ойлгож мэргэжлийн хүрээлэнгүүдтэй хамтран ажиллах явдал юм.
скачать dle 12.0

Санал болгох