Олимпын хөтөлбөрт каратэ, серфинг, скейтборд нэмэгдэж магадгүй
🕔 2016/06/02 11:07
![](http://resource.assa.mn/assa/photo/2016/6/3d62e938c521e914/31d51509497ca804big.jpg)
2020 оны зуны олимпын тоглолтын хөтөлбөрт спортын таван ч төрөл нэмэгдэж орж магадгүй гэж Олон улсын олимпын хороо таамаглаж байна.
![](http://resource.assa.mn/assa/photo/2016/6/fba73063df440e9e/62d8af515ffb3b16big.jpg)
Өнөөдөр залуусын хамгийн их сонирхож хичээллэдэг спортын төрлүүд олимпын хөтөлбөрт орж медалийн төлөө өрсөлддөг болж магадгүй байна. Олон улсын олимпын хороо 2020 оны зуны олимпын хөтөлбөрт таван ч төрлийн спортыг оруулахаар судалж байгаагаа мэдэгджээ.
![](http://resource.assa.mn/assa/photo/2016/6/2ecb284425cfa79b/9631e50986e457ddbig.jpg)
Японы нийслэл Токио хотноо болох зуны олимпын хөтөлбөрт бейсбол, каратэ, серфинг, скейтборд, софтболын төрлийг оруулах эсэх талаар энэ оны наймдугаар сард Рио-де-Жанейрод болох ОУОХ-ны чуулаганаар хэлэлцэх юм байна.
![](http://resource.assa.mn/assa/photo/2016/6/ba6c97076bebcbb8/722472577c960d55big.jpg)
Энэ төрлүүдийг олимпын хөтөлбөрт оруулах юм бол дэлхийн улс орнуудын тамирчид эвнэгдэл, найрамдплын бэлгэ тэмдэг болсон олимпын дэвжээнээ спортын 28 төрлөөр өрсөлддөг болох юм. скачать dle 12.0