“Ойн түншлэлийн тухай харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа.

🕔 2022/11/11 09:49
“Ойн түншлэлийн тухай харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа. 

Арабын Бүгд Найрамдах Египет Улсын 
Шарм Эль-Шейх хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нар Монгол Улс, Европын Холбоо хооронд дэлхий дахинаа тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх чиглээр хамтын ажиллагааг бэхжүүлэх “Ойн түншлэлийн тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж баталгаажууллаа. 

Монгол Улс нь Европын Холбооны Ойн түншлэлийн яриа хэлэлцээнд орж буй анхны Ази-номхон далайн улс болж буй бөгөөд энэхүү санамж бичгийг байгуулснаар ойг хамгаалах, сэргээх, ойг эдийн засгийн чухал салбар, орлогын эх үүсвэр болгох давуу талтайгаас гадна хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Монгол Улсад 80,000 орчим ажлын байр шинээр бий болгох, ойн талбайг зорилтот хэмжээнд нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.






скачать dle 12.0

Санал болгох