Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлохыг хориглоно
![](/uploads/posts/2022-11/1668157660_8oedw9__m1a9275_x974.jpg)
Тариалангийн талбайд мал орсны улмаас нийт ургацын 15-20 хувь алдагдаж байгааг Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар (МХЕГ)-аас мэдээлж байна.
Малчид, тариаланчдын зөрчлийг шийдвэрлэх зорилгоор дараах хууль журам хүчин төгөлдөр мөрдөгдөж буй.
Монгол Улсын Тариалангийн тухай хуулийн 24.1.Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа газарт дараах үйл ажиллагаа явуулахыг хориглох талаар заасан байдаг.
Тодруулбал,
24.2.Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно.
24.3.Энэ хуулийн 24.2-т заасан мал аж ахуй эрхлэгчийн өвөлжөө, хаваржааг тухайн орон нутагт нүүлгэн шилжүүлэхтэй холбогдсон тээврийн зардлыг тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч нэг удаа хариуцна.
24.4.Энэ хуулийн 24.3-т заасны дагуу нүүн шилжих мал аж ахуй эрхлэгчийн өвөлжөө, хаваржааны газрын асуудлыг сум, дүүргийн Засаг дарга 30 хоногийн дотор шийдвэрлэнэ.
24.5.Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцох аргачлалыг тариалангийн, хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
Дээрх хуулийг дагаж ХХААХҮ-ийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны наймдугаар сарын 20-ний А136, А158, А210 дугаартай тушаал гарсан ч хэрэгжилт хангалтгүй байна. Өөрөөр хэлбэл, тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлал хэрэгжихгүй байгааг МХЕГ-аас мэдээлэв.
Иймд дараах байдлаар ажиллахыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байгаа юм.
- Тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учруулсан хохирлыг тооцох аргачлалын 1/3 заасны дагуу тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учирсан хохирлыг тооцох, баримтжуулах чиг үүргийг сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулна.
- Сумын засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нь дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Тодруулбал, ажлын хэсгийн төлөөлөл нь хохирол учирсан талбайд орсон мал, тэжээвэр амьтны тоо, ургац, талбайн түүхийн дэвтэр, газар тариалангийн эрчимжүүлэлт, үр бордоо, усалгаа, хашаа, ургамал хамгааллын бодис зэрэг хохирол тооцоход шаардлагатай мэдээллийг газар дээр нь шалгаж баримтжуулна.
- Ажлын хэсэг нь хохирол тооцох шаардлагатай баримт, мэдээллийг холбогдох хууль журамд заасны дагуу хуулийн этгээдээс гаргуулан авч болно. Тухайн жилийн орон нутгийн дундаж ургацын тодорхойлолт авах хэдий ч тухайн аж ахуйн нэгжийн ургацын хэмжээгээр тодорхойлно.
- Ажлын хэсэг тариаланчдад учруулсан хохирлыг тооцохдоо үр тариа, төмс хүнсний ногоо, талбайд хавар тариалалт эхэлснээс намар ургацын баланс тогтоох хүртэл тавдугаар сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд учруулсан хохирлыг, үр тариа, төмс хүнсний ногооны талбайд ургацын баланс гарснаар хураалт дуусах хүртэл наймдугаар сарын 25-ны өдрөөс аравдугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд учруулсан хохирлыг тус аргачлалд заасан томьёогоор тооцож, учруулсан хохирлыг барагдуулах арга хэмжээг авна.
- Дээрх хугацааг сайтар анхаарч хохирлыг тооцох таримлын нэр, зах зээлийн үнийн судалгааг үнэн зөв гаргах, сум, багийн Засаг дарга болон малчид тариаланчдын хариуцах үүргийг тодорхой тусгасан гуравласан гэрээ байгуулах, тариалалтаас хураалт хүртэлх хугацаанд тариалангийн талбайд мал оруулахгүй байхаар авах арга хэмжээний талаар зохих хууль журмын хүрээнд сумын ИТХ-д тодорхой тусгуулах тус тус зөвлөмж бий.
Зөрчлийн тухай хуулийн дагуу тариан талбайд мал орсны улмаас хохирлыг тооцохоор заасан байгаа.
Тус хуулийн 13.1.5 дахь заалтад Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа газарт хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Зөрчлийн тухайн хууль
![](https://content.ikon.mn/news/2022/11/11/61jlj6_Screen_Shot_2022-11-11_at_16_31.53_ph.jpg)
![зураг](https://content.ikon.mn/news/2022/11/11/61jlj6_Screen_Shot_2022-11-11_at_16_31.53_x974.jpg)