2022 оны дэлхийн хамгийн шилдэг бяслагийг танилцууллаа

🕔 2022/11/10 16:32

2022 оны дэлхийн шилдэг бяслагийн тэмцээнд Дэлхийн 42 орны 4434 бяслаг үйлдвэрлэгчид цугларчээ. Уг тэмцээн нь өчигдөр /2022.11.02/ Их Британи Улсад болж өнгөрлөө. Тэмцээнийг олон улсын шилдэг 250 шүүгч шүүж ялагчдыг тодруулжээ. 
 
Шүүгчдийн зөвлөл нийтдээ гурван үе шатын турш тэмцээнийг явуулжээ. Эхний шатанд 4434 бяслагаас 98 шилдэг бяслагтай улсыг сонгов. Хоёрдугаар шатанд шилдгийг шилдэг 16 бяслагийг тодруулжээ. Хамгийн сүүлийн финалын шатанд тус 16 бяслагаас шилдгийн шилдэг бяслагийг сонгох зарчмаар өрсөлдөөнийг өрнүүлсэн аж. Ийнхүү хамгийн сүүлийн шатанд  Швейцарийн "Груйер" хэмээх бяслаг шилдгийн шилдгээр сонгогдож энэ жилийн ялагчаар тодорсон байна. 
 
 
Швейцарийн бяслаг үйлдвэрлэгчдийг шүүгчид үнэлэхдээ: 

Уг бяслагийг амтлах агшинд хэлэн дээр шууд л хайлсан. Энэ нь өвс ногоо, жимс жимсгэнэ гээд бүхий л зүйлстэй төгс зохицохоор байсан.  Үнэхээр цэвэршүүлсэн, гараар урласан бяслаг" хэмээн тодорхойлсон. Боловсорч гүйцсэн бяслаг, "Груйер" нь бага зэрэг үйрмэгэн бөгөөд үнээний түүхий сүүгээр хийсэн байна. 
 
Харин хоёрдугаар байранд Италийн Де' Магигийн хийсэн зөөлөн хөх цөцгийн тосоор хийсэн Gorgonzola Dolce DOP бяслаг оржээ.
скачать dle 12.0

Санал болгох