Б.Оюунсанаа: Ой нөхөн сэргээгддэг баялаг боловч манай орон уур амьсгалын хүнд нөхцөлтэй учраас ойн өсөлт удаан байдаг.
БОАЖЯ-ны Ой бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаатай ярилцлаа.
-Ой манай улсын газар нутгийн хэдэн хувийг эзэлдэг вэ. Энэ нь дэлхийн дундажтай харьцуулахад ямар байдаг бол?
-Монгол орны ойн сан нь нийт нутаг дэвсгэрийн 11.8 хувь буюу 18.5 сая га талбайг эзэлдэг. Нутаг дэвсгэртэй харьцуулахад бага мэт боловч газар нутгийн талбайн хэмжээ бага улсуудтай харьцуулахад манай улсын ой бага биш. Жишээлбэл, Манай улсын ойн талбайн хэмжээ Герман улсынхтай ижил. Герман улсын ойн салбарт жилд 180 тэрбум евроны бизнес эргэлдэж байдаг. Ойн салбараа ийм их хэмжээний мөнгөний эргэлттэй, үр ашигтай болгоод, ашиглаад явж байна. Дэлхийн улс орнууд дундаас ойн аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаагаараа Герман улс тэргүүн эгнээнд явдаг.
-Манай улсын хувьд ойгоо эдийн засгийн эргэлтэд оруулах ямар боломж байна вэ?
-Боломж байгаа. Ой бол нөхөн сэргээгддэг баялаг. Нөгөө талаар манай орны ойн онцлог нь уур амьсгалын хүнд нөхцөлд байдаг учраас өсөлт удаан. Нутаг дэвсгэрийн 80 гаруй хувь нь далайн төвшнөөс дээш 1500 метрээс өндөрт байдаг. Харин европын орны хувьд ургах орчин таатай, хөрс нь үржил шим сайтай байдаг нь эдийн засгийн эргэлтэд орох боломжийг бүрдүүлээд байгаа юм. Ийм чиглэл рүү шилжих бэлтгэл болгож бид өнгөрсөн жил НҮБ-д Монгол орны ойн сангийн одоогийн нөхцөл байдлыг тодорхойлсон “Ойн суурь төвшин”-ий тооцоог хүргүүлсэн. Уг суурь төвшнийг 2005-2015 оны хооронд нийт 10 жилийн хугацааг хамруулан тооцсон. Энэ хугацаанд жилд дунджаар 139481 мянган га талбай түймэр, хөнөөлт шавж болон мод огтлолын улмаас доройтож 5266 га талбай ойн төрхөө алдсан байна. Харин ойжуулалтын ажлын үр дүнд жилд 304 га талбай ойгоор бүрхэгдсэн талбайд шилжсэн байна. Ингэж нүүрстөрөгчийн ялгаруулалт, шингээлтийн тооцоог хийж, одоо байгаа төвшнийг тогтоосноор цаашид ойн салбарт хэрэгжүүлэх үйл ажиллагаанд үр дүнд суурилсан зарчмаар санхүүжилт авах боломж бүрдэх юм. “Ойн тогтвортой менежмент” гэсэн концепцыг хэрэгжүүлэх замаар зорилтот үр дүндээ хүрэх боломжтой. Манай улсад 1990-ээд оноос хийгдсэн нийгэм, эдийн засгийн системийн өөрчлөлт ойн салбарт ч нөлөөлсөн. Тодруулбал, тухайн үеийн нийгэм, эдийн засгийн шилжилтийн ороо бусгаа цагт, ажилгүйдэл төвшин өндөр, иргэдийн орлого бага байснаас хүмүүс байгалийн баялаг руу шууд эмх, замбараагүйгээр халдах хандлага гарч ирсэн. 1995, 96 оны үед мод бэлтгэл, экспортын хэмжээ хамгийн дээд төвшинд хүрсэн байдаг. Дан ганц ой гэлтгүй байгалийн бусад баялаг болох зэрлэг ан амьтад, тарвага, буга, хүдэр, самар, жимс гээд бүх баялаг руу довтолж эхэлсэн. Ингээд тухайн үеийн Засгийн газар байгалийн нөөцийг эрчимтэйгээр хамгаалах бодлогыг баримталсан байдаг. Хамгаалж байна гээд хүн орохыг хориглоод, хашаад байвал ойн экосистемийн хувьд доройтол явагдана. Онгон дагшин бүсийг түймэр гарч, шавьжинд идэгдсэн ч зөнгөөр нь орхих ёстой байдаг байхад, дээр хэлсэнчлэн ойг нөхөн сэргээгддэг баялгийнх нь хувьд эдийн засгийн ач холбогдолтой, хөрсний үржил шим, ургах орчин сайн хэсэгт нь ашиглалтын эрчимтэй үйл ажиллагаа явуулах ёстой байдаг. Жишээлбэл, Тужийн нарсыг 1990 он гараад ихэнхийг нь огтолсон. Түүнээс хойш дахин ургуулсан. Одоо 20-30 насны залуу ой бий болсон. Бид экологи, эдийн засгийн үр ашгийн судалгаа, туршилт, тооцоог ийм ойд хийж байгаа.
-Хулгайн мод бэлтгэлтэй хэрхэн тэмцэж байна. Үр дүн ямар байгаа бол?
-БОАЖЯам энэ тал дээр бодлого, эрхзүйн орчныг бүрдүүлэх, сайжруулах, тодорхой болгох чиглэлээр ажлуудыг хийж байна. Буруутай этгээдэд хариуцлага тооцох маш тодорхой механизмууд бий. Байгаль орчны тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль зэрэгт хүртэл хууль бусаар мод огтолсон, тээвэрлэсэн, бүлэглэн, давтан үйлдсэн зэрэг буруутай этгээдэд ногдуулах хариуцлагын талаар тодорхой заасан байдаг. Зарим иргэд хуулийн мэдлэггүй, хялбар аргаар ашиг хонжоо олох гэсэн шунахайн сэдлээсээ болж байгаль орчинд ч, өөрсдөдөө ч эрсдэлийг бий болгоод байна. Хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг байгууллагууд, түүнчлэн нутгийн өөрөө удирдах шат, шатны байгууллагуудын уг асуудлыг хариуцсан албан тушаалтнууд хуулийг хэрэгжүүлэх тал дээр хариуцсан ажлаа хийх хэрэгтэй байна. Тодорхой ахицууд гарч байгаа.
-Гол нь хувиараа мод бэлтгэж байгаа хүмүүс ийм нарийн зүйлийг мэдэхгүй шүү дээ. Яг дээрх горимын дагуу модоо бэлтгэж байна уу гэдгийг хянах боломж бий юү?
-Манай яамнаас тодорхой шаардлагуудыг хангасан мэргэжлийн байгууллагуудад ойг нөхөн сэргээх, мод үржүүлэх чиглэлд, ойн дагалт баялгийг ашиглах буюу самар жимс түүх чиглэлд, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх чиглэлд, үндсэн ашиглалтын огтлолт гэсэн дөрвөн чиглэлд мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрөл олгодог. Энэ чиглэлийн эрхийг авсан байгууллага л ой руу орж, тухайн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаагаа явуулах ёстой. Зөвшөөрөл аваагүй, эсвэл зөвшөөрөл авчихаад хуулиар зөвшөөрөгдөөгүй үйлдэл хийж байгаа бол тэр аж ахуйн нэгж хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг. Тодруулбал, 2018 онд улсын хэмжээнд 1.3 сая шоо метр мод бэлтгэхээр батлагдсан. Энэ ажлыг дээрх мэргэжлийн байгууллагууд гүйцэтгэдэг гэсэн үг. Үүнтэй зэрэгцээд өнөөх хялбар аргаар ашиг хайгчид гарч ирдэг. Иргэдийн хариуцлага, хяналтыг нэмэгдүүлэх зорилгоор Ойн тухай хууль, тогтоомжийн эсрэг зөрчлийн талаар бодит мэдээлэл өгсөн иргэнд урамшуулал олгох журмын төслийг боловсруулж байгаа. Гар утасны апплейкшиныг нэвтрүүлж, ойн хамгаалагчид ашиглаж эхэлсэн бөгөөд хууль бус мод бэлтгэл өмнөх оноос 53.6 хувиар буурсан.
-Ой түймэрт шатсанаар эргэж нөхөн сэргээгдэх боломж байдаг уу?
-Түймрийн талаарх олон нийтийн ойлголт харилцан адилгүй байдаг ч дийлэнхдээ сөрөг талаас нь хардаг. Ялангуяа Сибирийн бүс нутгийн хувьд түймэр ойн экосистемийн салшгүй нэг хэсэг нь. Гэхдээ байгалийн өөрийнх нь хэмжээ, хязгаарт байна уу үгүй юу гэдэг дээр бид судалгаатай, баримттай байж бодлого, арга хэмжээгээ тодорхойлох ёстой юм. Жишээ нь, нарсан ойд дунджаар арван жил тутамд нэг удаа “гадаргуугийн сул эрчимтэй түймэр” шатахад хөрсний өнгөн хэсэг дээр унасан навч, шилмүүс, мөчир зэрэг “шатах материал”-ыг байгаль өөрөө цэвэрлэж байдаг. Гэтэл тухайн талбайд байгалийн горимоос нь хэт “богино давтамжтай” буюу гурав, таван жилийн давтамжтай, “өндөр эрчимтэй” түймэр гараад эхэлбэл экосистем шоконд орж, доройтож эхэлдэг. Тэгээд ийм өндөр эрчимтэй түймэр их хэмжээний ойн талбайг хамраад ирэхээр эдийн засаг, экологийн хувьд хохиролтой болно. Байгалийн горимын хэмжээнд байгаа түймэрт өртсөн ой байгалийн аясаараа нөхөн сэргэх боломжтой байхад, “шок”-нд орсон ойд бид нэн тэргүүнд, нөхөн сэргээлтийн ажлуудыг хийх шаардлагатай. Ингэж ялгаатай хандаж, ургах орчны нөхцөл нь алдагдаагүй байгаа дээр нь ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг төлөвлөж, хийж эхлээд байна. Нэгэнт модны ургах орчны нөхцөл нь муудсан, өөр экосистемд шилжсэн газарт нөхөн сэргээлт хийхэд их цаг хугацаа шаардаж, өндөр зардал хэрэгтэй болдог.
-Манайд хөнөөлтэй хэмжээнд гардаг түймэр хэр их байдаг вэ, эдгээртэй үр дүнтэй тэмцэхэд ямар ажлыг хийж байна вэ. Хавар, намартаа түймэр их гардаг шүү дээ?
-Олон жилийн дунджаас харахад жилд дунджаар 200 орчим удаагийн ой, хээрийн түймэр гардаг. Монгол орны эмзэг ойн экосистем нь томоохон хэмжээний гамшгийн хэмжээний түймэрт өртсөний дараа сэргэн ургах үйл явц их удаан. Түймэртэй тэмцэх, нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэхийн тулд бид орон нутагт ажиллаж байгаа Сумын болон Сум дундын ойн ангиудыг үе шаттайгаар машин, техниктэй болгоод явж байна. 2018 онд 16 ойн ангийг фургон машинтай болгосон. Энэ жил дахиад ийм тооны фургоноор хангасан. Үндсэндээ бүх аймгийн ойн ангийг үндсэн ажлаа хийх техниктэй болгож, ойн аж ахуйн үйл ажиллагаагаа тогтмол явуулах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
-Түймэр, хууль бус мод бэлтгэлээс гадна хөнөөлт шавж ойн гол дайсан. Шавжтай хэрхэн тэмцэж байна вэ?
-Шавжны хувьд бид эхлээд судалгаа хийдэг. Аливаа шавж биологийн хуулиар тоо, хэмжээний хувьд байнгын хэлбэлзэлд байдаг ба энэ нь зохистой хэмжээнд байна уу, эсвэл “хэт” олширсон байна уу гэдгийг тогтоодог. Бид энэ жил улсын хэмжээнд 2.4 сая га ойн талбайд шавжны тархалтын судалгаа хийсэн. Ингээд 50 мянган га талбайд “хэт” олшролттой байгааг тогтоож, шавжны голомтыг устгах ажлыг хийхээр төлөвлөснөөс 67 мянган га талбайд хийгээд байна. Үүнд Улаанбаатар орчмын ой ч хамаарна. Голомтыг нь л багасгаад байх юм бол тархалт нь буурдаг. Өргөн уудам нутагтай учраас хосолмол аргуудыг ашигладаг. Шавжийг устгахын тулд химийн бодис хэрэглэхийг хорьж, зөвхөн биологийн бэлдмэлийг хэрэглэж байна.
-Ой хамгаалах, нөхөн сэргээх ажилд жилд хэдий хэмжээний мөнгө төсөвлөдөг бэ. Төсөв мөнгө нь хүрэлцдэг үү?
-Жилд зургаа орчим тэрбум төгрөгийн төсвийг улсын төсөвт суулгадаг. Энэ нь ойн бүхий л үйл ажиллагаанд зориулагдана. Бүх төлөвлөгдсөн үйл ажиллагаанд хүрэхгүй учраас бид олон улсын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар дутуугаа гүйцээдэг. Энэ жил бид 9 мянган га талбайд ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажил хийнэ гэж төлөвлөсөн. Үүнээс 8970 га талбайд ойжуулалт хийсэн байна. Ойн ангиудын албан хаагчдыг чадавхижуулах тал дээр байнгын давтан сургалтад хамруулдаг ба энэ жилээс мэргэжлийн “ур чадварын тэмцээн”-ийг зохион байгуулсан. Үүнээс ойн ангийн инженер, техникийн ажилтнууд бие биенээсээ суралцах, чадвараа дээшлүүлэх боломж бүрдэнэ. Модонд авирч үр түүх чадвар, ойжуулалт, нөхөн сэргээлтийн онол, практик сургалт гэх мэт олон зүйлээр шалгаруулсан. Ирэх жилээс үүнийг тогтмол болгоод явна. Ойн аж ахуйн салбар өндөр хөгжсөн орнууд энэ төрлийн дэлхийн хэмжээний тэмцээнийг тогтмол зохион байгуулдаг. Бид дотооддоо ажилчдаа чадавхижуулаад, олон улсын тэмцээнд өрсөлдүүлэх төлөвлөгөөтэй явж байна.
-Ойн салбарт олон ажил хийж хэрэгжүүлж байгаа юм байна. Цаашдаа өөр ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?
-Бид 2019 онд ойн аж ахуйн салбарт ойжуулалт, нөхөн сэргээлт, ой хээрийн түймэр, хөнөөлт шавьж, байгаль хамгаалах үйл ажиллагаанд оролцож буй нөхөрлөлүүдийн дунд Экологид ээлтэй бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, ойн ангиудыг чадавхижуулах зэргээс гадна олон улсын хамтын ажиллагааг энэ чиглэлд сайжруулахад ч анхааран ажиллаж байна. Залуучууд, өсвөр үеийнхнийг байгаль орчноо хайрлах, хамгаалах сэтгэлгээ, дадлыг төлөвшүүлэх зорилгоор Ногоон паспорт-Ногоон төгөл аяныг зохион байгуулсан. Энэ аяны хүрээнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт дунджаар 3.5 га талбайд модлог ургамлын бичил цэцэрлэг байгуулсан. Хашаа, усалгааны систем, тухайн газар нутагт ургах боломжтой ургамлыг тарьсан. Нэг удаа тариад орхих биш Ногоон төгөлийг цаашид арчилж, тордон авч явах хүмүүсийг сургалтад хамруулсан. Улмаар эхний гурван жилийн арчилгааны зардлаар дэмжих ба түүнээс цааш орон нутгийн удирдлага анхааран авч явах юм. Мод гэдэг бол малтай адил өдөр тутам харж, хандаж байхгүй бол хатна, хуурайшина. Эцсийн дүндээ бичил цэцэрлэг болох ёстой юм. Цаашид Ойн агентлагийг байгуулж, ойн салбарт технологийн дэвшлүүдийг нэвтрүүлэх, хүний болоод техникийн нөөцийг үе шаттайгаар бэхжүүлэн ажиллахаар зорьж байна.