Финланд 30-ны шөнө Оросын жуулчдад хилээ хааж магадгүй байна
🕔 2022/09/29 18:50

СТОКХОЛМ. /TASS/. Финланд улс баасан гарагт шилжих шөнө ОХУ-ын жуулчдад хилээ хаахаар төлөвлөж байна гэж “Helsingin Sanomat” сонин мэдээлжээ.
Финландын Засгийн газар пүрэв гарагт орон нутгийн цагаар 13:00 цагт хилийн шинэ журмын талаар шийдвэр гаргана гэж тус сонинд бичсэн байна.
Засгийн газар ОХУ-ын иргэдийг жуулчны хувиар тус улсад болон Шенгений бүсийн бусад хэсэгт зорчих үед нэвтрэх эрхийг эрс хязгаарлана гэж тус улсын Засгийн газар урьд нь мэдэгджээ.
Д.ЖаргалЭх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0