Эрүүл мэндийн сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд хамтарсан ажлын хэсэг байгуулна

🕔 2022/09/16 14:37

Эрүүл мэндийн сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд хамтарсан ажлын хэсэг байгуулна

 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал нар өнөөдөр зөвлөлдөх уулзалт хийлээ.

Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн хүрээнд хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, үйл ажиллагааны  хэрэгжилтийн талаар ярилцаж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай мэдээлэл солилцов. Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт Дэлхийн банкны “Цахим эрүүл мэнд” төсөлд 19.5 сая$ төсөл HIEP, PACS, Цахим стандарт төслүүдийг хэрэгжүүлж байна. 2015 оноос эхэлсэн төсөлд олон саад бэрхшээл гарсан тул бүрэн хэрэгжээгүй. Иймд хоёр яам хамтран уг төслийг үр дүнд хүргэх шаардлага үүсэж байна.

Энэхүү төслийг үргэлжлүүлэх, мэргэжлийн тал дээр тусалцаа үзүүлэх чиглэлд Цахим хөгжил, харилцаа холбооны яам анхаарч ажиллахаар болов. Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй 37 өөр программ байна. Эдгээрийг мэдээлэл солилцдог болгох нь тус салбарын цахим шилжилтийг гол зангилаа гэдгийг Эрүүл мэндийн сайд С. Энхболд онцлов. Энэ ажлыг хийхгүйгээр салбарын цахимжилт үр дүнд хүрэхгүй. Иймээс энэ тал дээр Цахим хөгжил, харилцаа холбооны яамтай хамтран ажиллах юм. Мөн энэ үеэр Эрүүл мэндийн тухай хууль 8.4 боловсруулж байгааг ЭМЯ-ны БТГ-ын дарга Б.Буянтогтох хэллээ.

 photo_2022-09-16_10-54-49 Эрүүл мэндийн сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд хамтарсан ажлын хэсэг байгуулна

photo_2022-09-16_13-16-26 Эрүүл мэндийн сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд хамтарсан ажлын хэсэг байгуулна

Салбарын цахим шилжилтийн хүрээнд e-mongolia системд Эрүүл мэндийн чиглэлээр олгодог тусгай зөвшөөрөл, эмнэлгийн магадлан итгэмжлэл, хөрөнгө оруулалт, санхүүгийн тод байдал, албан хэрэг хөтлөлт, хүний нөөц, лицензийн шалгалт өргөдөл гомдол зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлдгээс гадна.
•Вакцины гэрчилгээ
•Эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах
•Эмнэлэгт цаг авах
•Эрүүл мэндийн даатгалын лавлагаа
•Эмнэлгийн магадлагаа
•Шинжилгээний хариу авах
•Эмнэлгийн цаг цуцлах
•Олон улсын аяллын эрүүл мэндийн гэрчилгээ International Travel Health Certificate
•Цусны бүлгийн мэдээлэл
•Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах
•Эрт илрүүлэг асуумж бөглөх
•Эрт илрүүлэгийн дүгнэлт авах зэрэг үйлчилгээ батдаг.

photo_2022-09-16_09-58-40(1) Эрүүл мэндийн сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд хамтарсан ажлын хэсэг байгуулна

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Эрүүл мэндийн салбарыг нэгдсэн платформтой болгох, төр хувийн хэвшлийн эмнэлгүүдийн өөр өөр системийг нэгтгэх, өгөгдөл солилцоог хуваалцах, мэдээллээ хадгалах, иргэн болгоны эрүүл мэндийн түүхийг хадгалах, иргэн эмнэлэгт яг авсан цагтаа хойшлуулалгүйгээр үзүүлдэг болох, эмнэлэгт үзүүлэхэд танил тал хүнд сурталгүй үйлчлүүлэх зэрэг үйлчилгээтэй болох гол хөшүүрэг нь тус тусдах буй программуудыг нэгтгэх гэдгийг тодотгов. ЭМЯ болон ЦХХХЯ Эрүүл мэндийн салбарын цахим шинэчлэлтийн хүрээнд ажлын хэсэг гарган хамтран ажиллахаас гадна мэргэжил арга зүйг солилцох, иргэдэд үйлчилж байгаа цахим системийн аюулгүй байдал болон гацалт үүсгэхгүй байх, иргэн бүр и-карттай болоход хамтран ажиллах юм.

                                                                        Эрүүл мэндийн яам
скачать dle 12.0

Санал болгох