Бидний аян Хорчин баруун гарын өмнөд хошуунд үргэлжиллээ

🕔 2022/09/04 13:58

Хятад, Монгол хоёр улсын сэтгүүлчдийн хамтарсан цахим сурвалжилгын багийнхан 08-р сарын 31-ний өдөр Улаанхотын Хорчин баруун гаран өмнөд хошуунд хүрч сурвалжилгын аянаа үргэлжлүүллээ.

   Хорчин баруун гаран өмнөд хошууны засаг захиргааны нутаг дэвсгэр нь нийт 17.000 хавтгай дөрвөлжин километр талбайтай, 14 сум сууринтай, 228 баг тосгонтой, нийт 331.668 хүн амтай. Үүний 45 хувь нь монголчууд.

   Тариалангийн талбай 277 мянган га, бэлчээр 895 мянган га бий. Хойд талаараа 32.5 километр хилийн шугамаар Монгол Улстай хиллэдэг. Тус хошуу нь усны нөөцөөр баялаг, том жижиг нийлсэн 100 гаруй гол мөрөнтэй, 6 усан сантай.

   Ашигт малтмалын арвин нөөцтэй, том, дунд, жижиг 66 орд, 30 гаруй төрлийн ашигт малтмалын нөөцтэй, мөнгөний нөөцөөрөө улсын хэмжээнд тэргүүлдэг. Зам тээвэр сайтар хөгжсөн, үндэсний түвшний хурдны зам 302, 207, 111, мужийн түвшний хурдны зам 203 нь Улаанхотын нисэх онгоцны буудлаас 14 километрийн зайд, төмөр замын буудлаас 10 километрийн зайд бүх нутаг дэвсгэрийг дайран өнгөрдөг.

   Одоогийн байдлаар Хятадын үр тариа үйлдвэрлэгч том хошуу болоод байна. Арван гуравдугаар таван жилийн хугацаанд бод, бог малын тоо толгой 4.2 сая гаруйд хүрч, ӨЗО-ы хэмжээнд дээгүүрт жагсаж байна.

   Ой, жимсний тариалангийн талбайн хэмжээ 15 мянган га, ойн бүрхэвч 25.5 хувь, бэлчээрийн ургамалжилт 87.5 хувьд хүрсэн. Цаашид Хорчин баруун гаран өмнөд хошуу нь бүс нутгийн онцлог, өвөрмөц давуу талыг хослуулж, ӨЗО-ы зүүн хэсэгт экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, экологийн эдийн засгийг хөгжүүлэх анхдагч ба Хятад улсын өндөр чанартай аж үйлдвэрийг хөгжүүлэх ӨЗО-ы зүүн хэсэг, Хянган аймгийн шинэ хотжилтын хөгжлийн тэргүүлэх бүс, соёлын аялал жуулчлалын газар зэргээр үлгэр жишээ хошуу болох зорилт тавин ажиллаж байна.

 

Зохиогч: Бэлтгэсэн: Х.АРВИНТАЛ, Д.МӨЧИР
Найруулагч: Х.АРВИНТАЛ, Д.МӨЧИР
Эх сурвалж: Солонго мэдээллийн төв
скачать dle 12.0

Санал болгох