34 мянга гаруй хүүхэд цэцэрлэггүй үлдлээ

🕔 2022/09/01 19:44

Б.ОД
Улаанбаатар хотод 2022-2023 онд 679 цэцэрлэг ажиллаж байна.  Эдгээр цэцэрлэгт 16376 хүн ажиллаж байгаагийн 6200 нь багш, сурган хүмүүжүүлэгч нар юм.
Нийслэлд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад суралцах насны 141023 хүүхэд амьдарч буй.
Тодруулбал, нийслэлд
  • таван настан 35125
  • дөрвөн настан 36208
  • гурван настан 35718
  • хоёр настан 33972 байна.
Гэвч 2-5 настай хүүхдүүдийн 106538 буюу 76 хувь нь цэцэрлэгтээ явж, 34485 нь гэртээ үлдэхээр болсон юм. Иймд хүртээмжийг нэмэгдүүлэхээр түрээсийн байр, хүүхэд харах үйлчилгээ, бүтээн байгуулалт зэрэг ажил хийсээр байна. Тухайлбал, 2022 онд цэцэрлэг, бага сургуулийн нэг цогцолбор, цэцэрлэгийн гурван барилга ашиглалтад ороод байна. Үүн дээр нэмж, он дуусах хүртэл хугацаанд цэцэрлэг, бага сургуулийн гурван цогцолбор, цэцэрлэгийн 13 барилга ашиглалтад оруулахаар тооцож байгаа аж.
 Эх сурвалж:www.polit.mn
скачать dle 12.0

Санал болгох