Монгол Улс 926 сая ам.долларын газрын тос импортолжээ

🕔 2022/09/01 18:29

Монгол Улс 926 сая ам.долларын газрын тос импортолжээ

 

Б.ДАРЬСҮРЭН

Эрдэс бүтээгдэхүүний импортын үнийн 87.8 хувийг газрын тосны бүтээгдэхүүн эзэлж байна. Оны эхний долоон сарын байдлаар 926.4 сая ам.долларын үнэ бүхий 1.017 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 1.4, үнийн дүнгээр 63.3 хувиар өсжээ.

Харин газрын тосны бүтээгдэхүүний импортын үнийн дүнгийн 87.9 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 34.9 хувийг автобензин, 53 хувийг дизель түлшний импорт эзэлжээ.

Эх сурвалж: www.polit.mn

скачать dle 12.0

Санал болгох