Төгрөгийн хадгаламж 2.1 их наядаар буурчээ

🕔 2022/09/01 13:57

Төгрөгийн хадгаламж  2.1 их наядаар буурчээ

 

Төгрөгийн хадгаламж энэ оны долоодугаар сарын эцэст 13.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 517.8  тэрбум төгрөг буюу 3.8%-иар,  өмнөх оны мөн үеэс 2.1  их наяд төгрөг буюу 13.7%-иар  буурчээ. 

Төгрөгийн хадгаламжийн 89.8 хувь буюу  11.9 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 10.2 хувь буюу  1.4 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна. 

Харин валютын хадгаламж 4.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 11.5  тэрбум төгрөг буюу 0.3%-иар буурч, өмнөх оны мөн үеэс 354.1  тэрбум төгрөг буюу 8.5%-иар  өсжээ.

скачать dle 12.0

Санал болгох