Si карт: Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү?

🕔 2022/08/23 16:01

Si карт: Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү?

 

Хэдхэн хоногийн дараа хүүхэд багачууд, оюутан залуусын сэтгэл догдлон хүлээдэг хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Жил бүрийн энэ үе нь эцэг эхчүүд, томчуудын хувьд ч зуны амралтаа дуусгаж, ажлаа эрч хүчтэйгээр эхлүүлэх шинэ улирал байдаг. Тиймээс ч улс даяар хичээлийн шинэ жил, намрын улиралдаа бэлдээд багагүй хугацаа өнгөрчээ. Харин хараахан бэлтгэлээ бүрэн хийж амжаагүй харилцагчдадаа зориулан нэгэн таатай мэдээг дуулгах гэж байна. Хэрвээ та манай Si картын харилцагч бол Shoppy.mn-ийн “Back to school” хэсгээс Зөвхөн хичээлийн хэрэглэлтэй холбоотой худалдан авалт хийж 10%-ийн буцаан олголт авах боломжтой боллоо. Та тус вэбсайтын “Back to school” хэсгээс цэцэрлэг, сургуульд хэрэгтэй бүхий л барааг онлайнаар захиалан аваарай. Буцаан олголт нь 2022.09.15-ны өдөр таны дансанд орох ба 1 харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 200,000₮ байна. Голомт банкнаас намрыг угтан хэрэгжүүлж буй энэхүү урамшуулал нь 2022.08.23-2022.09.12-ны хооронд 21 хоног л үргэлжлэх тул та амжиж урамшуулалдаа хамрагдаарай.
 
сонин mn
Shoppy.mn-ийн тухай: Тус онлайн худалдааны вэбсайт нь 2017 онд дотоодын зах зээл дээр төдийлөн хөгжөөгүй байсан цахим худалдааны салбарыг хөгжүүлж, худалдааны салбарт цоо шинэ стандартыг тогтоох, цахим худалдааны цогц платформыг бүтээх зорилготой үүсгэн байгуулагдсан Монголын анхны компани юм. Өнөөдрийн байдлаар Шоппи ХХК нь 600 мянган хэрэглэгч, 1000 гаруй харилцагч байгууллага, 2000 гаруй худалдааны цэгийг холбон бүх төрлийн бараа, цахим лиценз, купон, аялал, үзвэр үйлчилгээний тасалбар, нислэгийн тийз, дуу хөгжим, аудио ном, даатгал, сургалт үйлчилгээ зэрэг нийт 600 мянган бүтээгдэхүүн, үйлчилгээг өөрийн платформоороо дамжуулан амжилттай худалдаалж байна. Мөн “shoppy Grocery”, “shoppy Lux”, “shoppy Music” зэрэг дэд платформуудыг салбарлан хөгжүүлсэн.
Та Голомт банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ болон одоо зарлагдаж буй хөнгөлөлт, урамшууллын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.golomtbank.com эсвэл Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 дугаараас авах боломжтой.
скачать dle 12.0

Санал болгох