З.Энхболд: АН засагт орох тухай яриа ерөөсөө байж болохгүй
Энэ долоо хоногийн Даваа гараг /2022.08.15/-т Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарч, “Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүнийг хавсран гүйцэтгэж болно” гэсэн Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгосон. Ингэснээр Засгийн газрын бүх сайдууд УИХ-ын гишүүн байж болох нөхцөл бүрдсэн юм. Иймд УИХ-ын зарим гишүүд Засгийн газрын сайдын албан тушаал томилогдохоор улс төрийн тохироо хийж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Эрх баригчдын зүгээс УИХ-д суудалтай Ардчилсан нам /АН/, ХҮН намд “сайдын албан
тушаал” санал болгож, “Эвслийн Засгийн газар” байгуулах саналыг саяхан тавьсан гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, АН-д Засгийн газрын хоёр сайд, ХҮН-д нэг сайдын албан тушаал санал болгосон гэх мэдээлэл байгаа юм.
Ингэхдээ С.Эрдэнэ, Х.Баттулга нарын АН-ын төлөөлөлд тус бүр нэг, нэг сайд санал болгосон. Иймд С.Эрдэнийн талаас УИХ-ын гишүүн Д.Ганбат сайдын албан тушаалд авахаар яригдаж байгаа бол, Х.Баттулгын талаас Ш.Адьшаа, О.Цогтгэрэл нарын аль нэг нь сайдад яригдаж эхэлсэн гэж буй.
Тэгвэл УИХ-ын дарга асан З.Энхболд энэ талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "АН засагт орох тухай яриа ерөөсөө байж болохгүй. Энэ 4 жилд олонхи болсон МАН 100% хариуцлагаа хүлээнэ. Цөөнхи АН хяналтаа тавина" гэлээ.