Сэтгүүлч Л.Мөнхбаясгланд эрүүгийн хэрэг үүсгэж, улсын хилээр гарахыг хоригложээ!

🕔 2016/05/26 09:53

 

Oффшорчдын мөрөөр орж олон улсын сэтгүүлчидтэй уулзахаар АНУ-руу нисэх гэж байсан сэтгүүлч Л.Мөнхбаясгланд эрүүгийн хэрэг үүсгэж, улсын хилээр гарахыг хоригложээ! Ийнхүү "оффшорчид” эрх баригчид сэтгүүл зүйн эрх чөлөөнд халдаж эхэллээ…

Ингээд түүний фэйсбүүк хуудсандаа оруулсан мэдээллийг хүргэж байна.
Munkhbayasgalan Bayasgalan Bayasgalan

ХИЛЭЭР ГАРАХЫГ МИНЬ ХОРИГЛОВ

Сэтгүүлч миний бие АНУ ын Вашигтонд орших Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоотой уулзаж гишүүнээр элсэн Монголын олигархуудын талаарх оффшор мэдээллүүдийг авахаар өнөө шөнө 00.55 нисэх байлаа.

Гэтэл Эрүүгийн цагдаагийн газрын ахмад Баасанжав ажил тарсаны дараа 20.00 цагийн үед гэнэт дуудав. Ажил тарсаны дараа утсаар ярьсан учир дараа очьё гэтэл албадан авчирна хэмээв. Онгоц нисэхээс өмнө гялс уулзчаад явья гээд очтол Эрүүгийн хэрэг үүсгэн улсын хилээр гарахыг хориглов.

Ийнхүү оффшорчдын мөрөөр орж олон улсын сэтгүүлчидтэй нэгдэх гарцыг минь хаалаа. Энэ их чухал ажил бсан юм аа, уг нь. . Сүүлийн үед манай багт үзүүлж байгаа дарамт хэрээс хэтэрлээ. Маргааш хэвлэлийн бага хурал хийж олон түмэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгнөө, өнөө шөнө баривчлагдчихгүй бол… та бүхэнд баримт болгож авчихсан байсан онгоцныхоо тийзийг оруулав

13263749_1745499865717828_4902477034983417114_n13265866_1745499939051154_7968411568255891458_n13310451_1745499989051149_8508529644896964352_n

скачать dle 12.0

Санал болгох