БНСУ 13 жилийн дараа төсвөө танахаар болов
🕔 2022/08/15 19:12
БНСУ 13 жилийн дараа анх удаа улсын төсвөө танахаар боллоо. Тодруулбал: дэлхий даяар төв банкнууд бодлогын хүүгээ өсгөж байгаатай холбогдуулан төсвийн зарцуулалтаа бууруулахаар болсон байна.
БНСУ 2010 оноос хойш жил бүр төсвийн зарцуулалтаа нэмэгдүүлжээ. Харин 2023 онд тус улсын Засгийн газар 523 тэрбум ам.долларын төсвөө мэдэгдэхүйц хэмжээнд танахаар болсныг тус улсын Сангийн сайд мэдээлэв. Инфляцын улмаас энэ онд БНСУ-ын Төв банк бодлогын хүүгээ дөрвөн удаа өсгөж, 2.25 хувьд хүргэсэн байна.
Мөн БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сук Ёл тавдугаар сард албан үүргээ хүлээн авснаасаа хойш төсвийн зарцуулалтыг танахаар ажиллаж байгаа аж.
Э.Мишээлт | misheelt_enkh
Bloomberg Tvскачать dle 12.0