Дарханы С.Насанбатыг сонгуулийн сурталчилгаа хийсэн хэмээн дэвшигчийн жагсаалтаас хасчээ
🕔 2016/05/25 14:36
МАН-аас нэр дэвшигч Сундуйжав овогтой Насанбатыг Сонгуулийн тухай хуульд зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийсэн зөрчлийг гаргаж, нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрсэн тул нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас тавдугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолоор хассан байна.
Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь заалт 70 дугаар зүйлийн 70.5.1, 70.5.2 дахь заалт,159 дүгээр зүйлийн 159.1, 159.2 дохь заалтыг үндэслэн аймгийн Сонгуулийн хорооноос хасчээ. Тэрээр Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 2016 оны сонгуулийн 19 дүгээр тойрогт дэвших байсан юм.