ОХУ: Сармагчны цэцгээр өвчилсөн анхны өвчтөний биеийн байдлыг мэдээлэв

🕔 2022/07/26 12:22

ОХУ: Сармагчны цэцгээр өвчилсөн анхны өвчтөний биеийн байдлыг мэдээлэв

 

Хойд хөрш ОХУ-д сармагчны цэцэг өвчнөөр хүн өвчилсөн анхны тохиолдол бүртгэгдсэн билээ. Оросын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага болох Роспотребнадзороос сармагчны цэцгээр өвчилсөн анхны өвчтөний биеийн байдлын талаар мэдээллээ.

Долоодугаар сарын 12-нд Европоос Орос руу ирсэн залуугаас сармагчны цэцэг өвчин илэрсэн бөгөөд түүний биеийн байдлыг аюулгүй гэж дүгнэжээ. Залуу халдварт өвчин судлалын нэгэн эмнэлэгт эмчлүүлж байгаа аж.

Өвчтөнийг цагаа олж тусгаарласнаар халдварын гинжин хэлхээ үүсэхээс сэргийлж чадсан байна.

ОХУ-д сармагчны цэцэг өвчнийг хатуу хяналтад авч, өөр өвчтөн одоогоор илрээгүй талаар Роспотребнадзор байгууллагаас мэдээллээ.

скачать dle 12.0

Санал болгох