ЭЕШ | Шалгалтын дүн онооны батламж хуудсыг ЦАХИМААР олгоно

🕔 2022/06/23 12:57

ЭЕШ | Шалгалтын дүн онооны батламж хуудсыг ЦАХИМААР олгоно

 

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэлсэнтэй холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс мэдээлэл хүргэж байна.  Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтын нэгдсэн дүн онооны батламж хуудсыг цахимаар олгоно.

Тодруулбал, өмнөх жилүүдэд элсэлтийн ерөнхий шалгалтын дууссаны дараа, шалгалтын дүн оноо бүхий батламж хуудсыг шалгуулагч бүрт тарааж өгдөг байсан. Тэгвэл энэ жилээс цаасаар олгохгүйгээр боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсанд байршуулна. Мөн "e-mongolia"-гийн ТҮЦ машинаас хэвлэн авах боломжтой аж.

Энэ талаар БҮТ-ийн дарга Л.Ганбат "ЭЕШ дууссаны дараа хариу бөглөх хуудсыг хураан авч, тэр дор нь автомат машинаар уншуулж, эхний дүнг буюу тухайн материалыг хэдэн хувь гүйцэтгэсэн дүнг шууд харуулна.

Харин улсын хэмжээн байгаа нийт 49 шалгалт авах байрын дүн мэдээллийг БҮТ нэгтгээд, хэмжээст оноо буюу 800 онооноос хэдэн оноо авсан тухай мэдээг тухайн өдрийн орой албан сайтдаа байршуулна.

Мөн нэг онцлог нь, ЭЕШ-ын батламж хуудсыг энэ жилээс эхлэн цахимаар авах боломжтой болсон. Сайтаар нэвтрэн татаж авахаас гадна E-Mongolia систем, ТҮЦ машинаас хэвлэж авах боломжтой” гэлээ.

скачать dle 12.0

Санал болгох