АНУ-д зорчих иргэдээс КОВИД-19-ийн шинжилгээ болон эдгэрснийг нотлох бичиг шаардахгүй

🕔 2022/06/21 15:36
АНУ-ын Засгийн газар болон Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс 2022 оны зургаадугаар сарын 12-ны өдрөөс эхлэн АНУ-д зорчих иргэдээс /бүх агаарын тээвэрлэгчдэд хамаарна/ КОВИД-19 вирусийн шинжилгээний сөрөг хариу болон уг вирусээр өвдсөн бол эдгэрсэн тухай нотолгоог шаардахгүй болжээ.
Харин иргэний харьяаллаас үл хамааран вакцинд хамрагдсан тухай нотлох баримтыг шаардсан Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн тушаал хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байна.
Эх сурвалж: Чикаго дахь Монгол Улсын Консулын газар
скачать dle 12.0

Санал болгох