Мөнгө зээлж, хүүнд нь байранд үнэгүй суулгана’ гэж 1.6 тэрбум төгрөг залилжээ

🕔 2022/06/17 15:48

Мөнгө зээлж, хүүнд нь байранд үнэгүй суулгана’ гэж 1.6 тэрбум төгрөг залилжээ

 

Мөнгө зээлж, хүүнд нь байранд үнэгүй суулгана гэж 112 иргэнээс 1.6 тэрбум төгрөг залилсан талаар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс мэдээллээ.

Тодруулбал, залилагч нь “Ц**” ХХК болон “П**” ХХК хэмээх хуулийн этгээд байгуулан фэйсбүүкт “мөнгө зээлж, хүүнд нь байранд үнэгүй суулгана” гэсэн зар байршуулсан байна. Залилагч нь хохирогчдыг нэг жилийн хугацаатай байранд үнэгүй суулгана гэж итгүүлэн хохирогч тус бүрээс 5-50 сая төгрөг авч гэрээ байгуулжээ. Улмаар хохирогчдыг байранд суулгасан ч түрээсийн байрны төлбөрийг 1-3 сараар л төлсөн байж. Ингээд бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2018 оны есдүгээр сараас 2020 оны арваннэгдүгээр сар хүртэлх хугацаанд нийт 112 иргэнээс 1,631,450,000 төгрөг залилсан аж.

Цагдаагийн ерөнхий газрын мэдээлснээр сүүлийн үед хуурч мэхлэх, итгэл эвдэх /итгээд хүнд эд хөрөнгөө өгөх/, гэрээ хэлцэл байгуулах буюу орон байр түрээслүүлэх, бичиг баримт, мөнгө зээлэх, цахим залилан үйлдэх зэрэг гэмт хэрэг ихээр гарч байна. Иймд иргэд та бүхэн залилангийн хохирогч болохоос сэргийлэн аливаад анхаарал болгоомжтой хандахыг сэрэмжлүүлж байна.

скачать dle 12.0

Санал болгох