Имартын хамт олонд Тохирлын гэрчилгээг гардууллаа

🕔 2022/06/09 11:52

Имартын хамт олонд Тохирлын гэрчилгээг гардууллаа

 

Стандартын шаардлага хангасныг баталж, хөндлөнгийн хараат бус байгууллагаас олгосон бичиг баримтыг Тохирлын гэрчилгээ гэдэг.

МУ-ын ЗГ-ын 2018 оны 291 дүгээр  тогтоолд заасан ажил үйлчилгээ болох жижиглэн худалдааны сүлжээ хайпермаркетийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулж буй “Скай Хайпермаркет” ХХК-ний Имарт III салбар дэлгүүр Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ. Ерөнхий шаардлага” MNS 5021-1:2019 стандартын шаардлагыг хангасан болохоо гэрчлэх Тохирлын гэрчилгээг  ISO олон улсын стандартын шаардлагыг хангаж, итгэмжлэгдсэн хараат бус хөндлөнгийн тохирлын үнэлгээний байгууллага болох “Ногоон Титэм Аналитикс” ХХК-иас гардуулан өгөв.

Имарт  нь Монгол Улсад дэлхийн худалдааны байгууллагуудын соёл, үйлчилгээг нэвтрүүлээд нэлээд хэдэн жилийн нүүр үзлээ.  Тиймээс ч иргэдийн үйлчлүүлэх дуртай үйлчилгээний газрын нэг болсон.

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль болон МУ-ын ЗГ-ын 2018 оны 291 дүгээр  тогтоолыг хэрэгжүүлэн тохирлын үнэлгээ, баталгаажуулалтад хамрагдаж тохирлын баталгаа, тохирлын гэрчилгээтэй анхны Хайпермаркет болсон “Скай Хайпермаркет” ХХК-ний Имартын хамт олонд Хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх үйлс  нь улам дэлгэрэх буй за.

Монголд стандарт гэдэг зүйл дутагдаж байгаа талаар иргэд, хэрэглэгчид, шүүмжилсээр  ирсэн. Ийнхүү стандартгүй  явж ирснээс болж олон асуудалтай тулгарсаар байгаа. Имартын жишгээр Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниуд олноороо стандартыг мөрдүүлэх нь нэн шаардлагатай байгаа юм.

скачать dle 12.0

Санал болгох