М.Намуун дэлхийн аваргын V байрт шалгарлаа
Боксын насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ДАШТ Турк улсын Истанбул хотод үргэлжилж байна. Тус тэмцээнд Монгол Улсаас Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга дасгалжуулагчийн удирдлага дор 10 тамирчин оролцож байгаа билээ.
Өчигдөр Монголын хоёр боксчин дэлхийн аваргын медалийн төлөө өрсөлдсөн. Тэднээс 57 кг-д М.Намуун хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Манишатай тулалдлаа. Уг тулаанд эхний үед 3:2-оор Маниша, харин хоёрдугаар үед М.Намуун 4:1-ээр илүүрхсэн. Тэгвэл гуравдугаар үе эн тэнцүү өрнөсөн ч 4:1-ээр энэтхэг боксчин ялав. Ийн Маниша дэлхийн медальтан болж, М.Намуун V байрт шалгарлаа.
М.Намуун өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальтай бөгөөд Энэтхэгийн боксчинг ялсан бол өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд медаль авсан Монголын анхны боксчин болох байв.
Эх сурвалж: MNB
скачать dle 12.0