1-3 дугаар ангийн сурагчид ирэх сарын 3-нд амарна
🕔 2022/05/09 14:48
2021-2022 оны хичээлийн жил цар тахлын улмаас гурван улиралтай байхаар болсон. Сурагчдын зуны амралт нийслэл, орон нутагт ижил хугацаанд эхэлнэ. Тухайлбал, 1-3 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 3-нд хичээллээд, 4-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 13-наас амрах хуваарьтай байна.
Сурагчдын өвлийн амралт сунгагдаж байсан тул зуны амралт долоо хоногоор хойшилж эхэлж буйг албаны эх сурвалж тодотголоо. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын 854 сургуульд 718817 сурагч суралцаж байгаа юм.