Дотоодын хүнсний үйлдвэрлэгчдийг дэмжиж нэг их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо

🕔 2022/04/15 17:54

Дотоодын хүнсний үйлдвэрлэгчдийг дэмжиж нэг их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо

 

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон сайд нар танилцуулав.

Хэмнэлтийн хүрээнд:
1. Төрийн өмчит компаниуд дээр дэд захирал болон бусад шаардлагагүй албан тушаалтныг хуулиар хязгаарлана.
2. Төрийн 39 компанийн 34 хувьд IPO аргана.
3. Төрийн өмчийн 10 орчим компанийг нэгтгэнэ, 10 орчмыг татан буулгана.
4. Засгийн газар төсвийн тодотголд 10-15 хувийн хэмнэлт гаргаж ажиллахаар боллоо.
5. Утасны төлбөр, зочин төлөөлөгч хүлээн авах, сургалт зөвлөгөөн, бичиг хэргийн зардлыг хуулиар хязгаарлана.

УИХ-д төсөл өргөн барих хүрээнд:

-Импортоор оруулж ирдэг цагаан будаа, элчин чихэр, ургамлын тосны импортын онцгой албан татварын таван хувийг он дуустал цуцлах саналыг УИХ-д оруулахаар боллоо.

-Дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдээ НӨАТ-аас чөлөөлөх саналыг УИХ-д оруулахаар боллоо.
-Дотоодын хүнсний үйлдвэрлэгчдийг дэмжиж нэг их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо.

2022 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцээд УИХ-д төсвийн тодотголыг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барихаар тогтжээ.

скачать dle 12.0

Санал болгох