9,1 тонн шинжилгээнд хамрагдаагүй бүтээгдэхүүн нэвтрүүлэх гэжээ
🕔 2022/04/14 17:47
Гаалийн ерөнхий газраас 9,1 тонн шинжилгээнд хамрагдаагүй бүтээгдэхүүнийг дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ.
Тодруулбал, Монгол Улсад импортлох зөвшөөрөлгүй, лабораторийн шинжилгээнд хамрагдаагүй 15 нэр төрлийн 9,1 тонн хүнсний бүтээгдэхүүнийг Гашуунсухайт боомтоор нүүрсний автомашинаар тээвэрлэн улсын хилээр хууль бусаар оруулах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн шалгаж байна.
скачать dle 12.0