О.Цогтгэрэлийн талаас зарласан АН-ын даргын сунгаанд Х.Баттулга 96.3 хувийн санал авч, тэргүүлсэн гэв
🕔 2022/04/04 13:52
Хоёр хуваагдаад хоёр жил орчим болсон АН-ын О.Цогтгэрэлийн жигүүрээс зарласан АН-ын сунгаа нэг нэр дэвшигчтэй явагдаж байна. Өчигдөр хоёр нэр дэвшигчийн нэг болох УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нэрээ татсанаар дүрмийн биш сунгаа Х.Баттулга гэх нэг нэр дэвшигчтэй болсон.
Харин өнөөдөр УДШ дээр намын дүрмээ хүлээн зөвшөөрүүлсэн С.Эрдэнийн тал С.Зоригийн хөшөөний газарт барилга барих тохироо хийсэн Х.Баттулгын эсрэг мэдээлэл хийгээд байна. Гэсэн хэдий ч нөгөө талд О.Цогтгэрэлийн талаас сунгаанд оролцож, ганцаараа үлдсэн Х.Баттулгын төлөө санал өгөх ажиллагаа өчигдөр болж, өнөөдөр сунгааны саналын урьдчилсан дүнг О.Цогтгэрэлд хамаарч байгаа АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал танилцууллаа. АН-ын даргын сонгуульд санал өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчдын 74.9 хувь нь санал өгч оролцсон байна.
Нийт санал өгсөн АН-ын гишүүдийн 96.3 хувь нь нэр дэвшигч Халтмаагийн Баттулгын төлөө санал өгсөн гэж АН-ын Дотоод сонгуулийн хорооноос мэдээлжээ.
скачать dle 12.0