НҮБ Украины асуудлаарх ээлжит бус чуулганаа эхэлнэ
🕔 2022/03/22 10:37
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Украины асуудлаарх ээлжит бус чуулган гуравдугаар сарын 23-ны лхагва гарагт эхлэх ажээ. Энэ талаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы тэргүүлэгч нарын төлөөлөгч Полина Кубияк мэдэгджээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн яаралтай ээлжит бус чуулганы өмнө Украин дахь тусгай ажиллагаагаа зогсоож, тус улсаас цэргээ гаргахыг Оросоос шаардсан тогтоол гаргасан билээ.
Энэ сарын 16-нд НҮБ-ын харьяанд байдаг Гаагийн олон улсын шүүх ОХУ Украин дахь цэргийн тусгай ажиллагаагаа зогсоох ёстой гэсэн тогтоол гаргасан юм.
Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын цэргүүд Украинд очсон нь тус улсыг эзлэн түрэмгийлэх оролдлого биш, Украиныг цэрэггүйжүүлэх, хэт үндсэрхэг үзэлтнүүдээс хамгаалах явдал юм гэж мэдэгдсэн билээ. Путин Киевийн дэглэмийн зүгээс найман жилийн турш дарамт шахалт, хоморголон устгалд өртсөн хүмүүсийг хамгаалахын тулд Украиныг цэрэггүйжүүлж, нацистуудыг устгах төлөвлөгөөтэй байгаа аж.
скачать dle 12.0