Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам “НЭЭЛТЭД” бэлэн үү?

🕔 2022/03/18 12:48

Хэлсэн үгэндээ унаж улсын комисс хүлээж аваагүй Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг нээх гэж оролдож буй Л.Халтар сайдад хэн хариуцлага тооцох вэ? Ажлаа өгөх хоног нь өнгөрөөд 3 хонолоо.
Халтар сайд ингэтлээ суудалтайгаа зууралдаж улсын болон олон төмөр замчдын амь нас аюулгүй байдалд заналхийлж байна. Тавантолгой-Зүүнбаянгийн 416 км төмөр замын бүтээн байгуулалтад “нээлтэд” бэлэн үү? Энэ асуултын хариултыг дараах 6 үндэслэлээр та бүхэнд хүргэе.
1. Улсын комисс хүлээж аваагүй: Улсын комис хүлээж аваад галт тэрэгний хурдаа батлаад тээвэр эхлэдэг гэдгийг Л.Халтар сайд маш сайн мэдэж байгаа. Мэдсээр байж хийж буй үйлдэл бол хууль зөрчсөн үйлдэл.
2. Төмөр замын амин судас бол аюулгүй байдал: Төмөр зам 1 номерт хөдөлгөөний аюулгүй байдал байдаг атал дохиолол холбооны ажил огт хийгдээгүй төмөр замыг нээнэ гэдэг бол байж боломгүй зүйл гэдгийг захын төмөр замчид хэлнэ. Энэ нь галт тэрэгний аюулгүй байдал болон олон хүний амь нас, өмч хөрөнгөтай холбоотой чухал асуудал.
3. Хориг хашаа огт хийгдээгүй – 416 км үргэлжлэх төмөр замд ан амьтан, мал амьтаныг галт тэрэгний хөдөлгөөнөөс хамгаалах хориг хашаа огт хийгдээгүй,
4. Нэг жилд 15 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай ТТ-ЗБ төмөр энэ байдлаараа хэзээ зардлаа нөхөж ашгаа өгөх нь эргэлзээтэй байна.
5. галт тэрэг 40 км цагийн хурдтай явна, тогтоосон хурдыг нэмэх техникийн болон туршилт судалгааны ажил хийгдээгүй учраас хурдыг нэмэх боломжгүй.
6. УБТЗ-ийн ууган байгууллага мэргэжлийн төмөр замчид бол энэ зам дээр хэзээ ч галт тэрэг явуулах боломжгүй гэдгийг сайн мэдэж байгаа.
скачать dle 12.0

Санал болгох