Монголбанк репо арилжаагаар гурван банканд 81 тэрбум төгрөгийн эх үүсвэр олголоо

🕔 2022/02/23 11:29


Мөнгөний бодлогын хорооны 2021 оны 4 дүгээр тогтоол болон 2022 оны 1 дүгээр тогтоолд үндэслэн Монголбанк өчигдөр урт хугацаат репо арилжаа зохион байгууллаа. Тус банкнаас 100 тэрбум хүртэл төгрөгийн репо арилжаа зарласан бөгөөд арилжаанд
  • Худалдаа хөгжлийн,
  • Голомт,
  • Богд банкнууд оролцон нийт 81 тэрбум төгрөгийн эх үүсвэр авах хүсэлт ирүүлснийг Монголбанк бүрэн биелүүлэв.
Мөнгөний бодлогын хорооны нэгдүгээр сарын 28-ны өдрийн 1 дүгээр тогтоолын дагуу уул уурхайн бус экспорт болон боловсруулах үйлдвэрлэлийн салбарт олгох зээлийн хугацааг 3 хүртэл жил болгон, нэг зээлийн дээд хэмжээ 3 тэрбум төгрөг байсныг нэмэгдүүлж Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн А-34 дүгээр тушаалаар зээлийн нөхцөлд нэмэлт, өөрчлөлт орууллаа.
Уг нөхцөлөөр уул уурхайн бус экспорт болон боловсруулах үйлдвэрлэлийн салбарт олгох зээлийн дүнгийн 30-аас багагүй хувийг банкнууд өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх ба Монголбанкны эх үүсвэрээс нэг зээлдэгчид 15 хүртэл тэрбум төгрөгийг олгох юм.
Хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой.
скачать dle 12.0

Санал болгох