Бээжингийн паралимпын наадамд Хятадын 96 тамирчин оролцоно

🕔 2022/02/22 13:34


БНХАУ ирэх сард болох Бээжингийн өвлийн паралимпын наадамд түүхэндээ хамгийн өргөн буюу 96 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр оролцоно. Хятад улсын хувьд өвлийн паралимпын наадамд зургаа дахь удаагаа оролцох бөгөөд энэ удаагийн бүрэлдэхүүнд 68 эрэгтэй, 28 эмэгтэй тамирчин багтжээ. Тэдний дундаж нас 25 байна.
Түүнээс хамгийн ахмад нь 45 настай уулын цаначин Жан Хайюань бол хамгийн залуу нь 17 настай сноубордын тамирчин Гэн Яньхун юм. Мөн нийт тамирчдын 85 нь анхны паралимпын наадамдаа оролцох ажээ. Хятадын тамирчид спортын үндсэн бүх зургаан төрлийн 73 тэмцээнд хурд хүчээ сорин өрсөлдөнө. “Сочи-2014” өвлийн паралимпод Хятадын баг спортын хоёр төрлийн зургаан тэмцээнд оролцож байв. Бээжингийн өвлийн паралимпын наадам ирэх гуравдугаар сарын 4-13-ны өдрүүдэд болно. 
скачать dle 12.0

Санал болгох