Нийслэлийн нийт хүн амын 53.1 хувь нь гуравдугаар тунд хамрагджээ

🕔 2022/02/22 09:07

Өчигдөр нийслэлд коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд 34, хоёрдугаар тунд 42, гуравдугаар тунд 358, дөрөвдүгээр тунд 380 нийт 814 иргэн хамрагджээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын 75.2 хувь нь нэгдүгээр тунд, 72 хувь нь хоёрдугаар тунд, 53.1 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байгаа юм. Харин вакцины нэмэлт дөрөвдүгээр тунд нийслэлийн нийт хүн амын 5.8 хувь нь хамрагдсан байна. Зорилтот бүлгийн буюу 3036 жирэмсэн эх, 12-15 насны 68684 хүүхэд, 16-17 насны 27074 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.

274522964_387468833187241_8273269547618665856_n Нийслэлийн нийт хүн амын 53.1 хувь нь гуравдугаар тунд хамрагджээ


скачать dle 12.0

Санал болгох