Эрээн хотын төмөр замын боомт төмрийн хүдэр, нүүрс болон бусад задгай барааны импортыг сэргээв
Эрээн хотын төмөр замын боомт төмрийн хүдэр, нүүрс болон бусад задгай барааны импортыг сэргээв. Импортын бараа бүтээгдэхүүнээр дамжин хилийн чанад дахь цар тахлын халдвар орж ирэхийг үр дүнтэй таслан зогсоох зорилгоор 2021 оны 11-р сарын 28-ны өдрөөс эхлэн Эрээн хотын төмөр замын боомт чингэлэг бус нүүрс, төмрийн хүдэр зэргийн импортыг түр зогсоосон билээ. Боомтод өргөн царигийн оролттой шүрших, ариутгал халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжийг шинэчлэх ажил дууссантай холбогдуулан импортын бараа бүтээгдэхүүнийг халдваргүйжүүлэх мэргэжлийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн компаниудыг нэвтрүүлж, боомтын бүсэд “Хамгаалалтын 3 шугам” байгуулж, ӨЗО болон Шилийнгол аймгийн шалгалтаар зөвшөөрүүлж, хотын цар тахлын хяналтын ажлын штабаас төмөр замын боомтоор төмрийн хүдэр, нүүрс, шуудайтай бараа бүтээгдэхүүний импортыг сэргээх ажлыг шийдвэрлэсэн байна.
Эрээн хотын төмөр замын боомтод төмрийн хүдэр, нүүрс болон бусад бараа бүтээгдэхүүн импортын гол материал байсаар ирсэн бөгөөд тус боомтын нийт импортын барааны 70 гаруй хувийг эзэлдэг юм.
Эх сурвалж: Н.Наранцацрал
скачать dle 12.0