2006 онд хэвлэгдсэн 20 мянгатын дэвсгэртээ ирэх гуравдугаар сарын 1-нээс өмнө солиулаарай

🕔 2022/02/09 09:35



2006 онд хэвлэгдсэн 20 мянгатын дэвсгэртийг гүйлгээнээс татаж хүчингүй болгох үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сарын 1-нээс эхлүүлжээ. Тус дэвсгэрт нь нууцлал бүхий хамгаалалтын элементгүй учраас хуурамчаар үйлдэхээс урьдчилан сэргийлж хоёр жилийн өмнөөс гүйлгээнээс татаж эхэлсэн байна. Энэ үйл ажиллагаа нь хоёр жилийн дотор үргэлжлээд ирэх гуравдугаар сарын 1-нээс зогсох ажээ.

Тиймээс 2006 онд хэвлэгдсэн 20 мянгатын дэвсгэрттэй иргэд ирэх гуравдугаар сарын 1-нээс өмнө Монголбанк болон арилжааны банкуудад хандаж солиулах ёстой гэдгийг Монголбанкнаас мэдээллээ. Солиулж амжаагүй тохиолдолд гуравдугаар сарын 1-нээс хойш тухайн дэвсгэртээ гүйлгээ хийхгүй юм байна.

 


скачать dle 12.0

Санал болгох