Сар шинийн хүчит бөхийн барилдааныг үзэх үзэгч болон бөхчүүд заавал шинжилгээ өгсөн байна

🕔 2022/01/31 09:20



Сар шинийн хүчит бөхийн барилдаан өнөөдөр Монгол бөхийн өргөөнд 12:00 цагаас эхэлнэ. Маргааш буюу битүүний өдрийн барилдаан 14:00 цагаас үргэлжилнэ. Барилдаанд нийт 270 бөх бүртгүүлсэн байна.

Бөхчүүд болон үзэгчдэд коронавирусийн халдвараас сэргийлэх дараах зөвлөмжийг мөрдүүлэх аж.

  • Барилдаан эхлэхээс 2-оос доошгүй цагийн өмнө ирж Монгол Бөхийн өргөөний гадна талбайд ажиллаж байгаа коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний цэгт, шинжилгээнд заавал хамрагдана.
  • Бусад эрүүл мэндийн байгууллагуудад хийлгэсэн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг хүчингүйд тооцно.
  • Хэрэв таны шинжилгээний хариу "Эерэг” гарсан тохиолдолд халдварын шинж тэмдэг илэрсэн эсэхээс үл хамааран бөхийн барилдаанд барилдах, үзэх боломжгүй болохыг анхааруулж байна.
  • Амны хаалтны нөөцтэй ирэх ба амны хаалтыг тогтмол, зөв зүүж, 2 цаг тутамд болон бохирдсон тухай бүр сольж, тусгай хогийн цэгт хаяна.
  • Ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлсний дараа болон гарыг бохирдсон тухай бүр савандаж угаан, халдваргүйжүүлнэ.

Түүнчлэн үзэгчдийг үндэсний хувцсаа өмсөж ирэхийг МҮБХ-ноос уриаллаа.


скачать dle 12.0

Санал болгох