Эрээн хотоос Замын-Үүд боомтоор 116 чингэлэг ачааг татан авчээ

🕔 2022/01/17 12:21

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Эрээн хотоос Замын-Үүд боомтоор 116 чингэлэг ачааг татан авчээ. Тодруулбал нэгдүгээр сарын 15-ны Бямба гарагт 40 тээврийн хэрэгслээр 59 чингэлэг бүхий 963.4 тонн импортын ачааг Бүс нутгийн ложистикийн төвийн гаалийн хяналтын бүсийн хяналтад хүлээн авсан байна. Харин Ням гарагт 41 тээврийн хэрэгслээр 57 чингэлэг, 923 тонн ачаа орж иржээ.

5lfl5m_271908202_308889977916354_7895359145765222394_n_x974 Эрээн хотоос Замын-Үүд боомтоор 116 чингэлэг ачааг татан авчээ

 

 

Импортын барааны гаалийн бүрдүүлэлт 09:00-24:00 цагт хийгдэж байгааг Замын-Үүд дэх гаалийн газраас мэдээллээ.

 

скачать dle 12.0

Санал болгох