“Омикрон”-ы магадлалаар тусгаарлагдсан иргэдийн шинжилгээний хариу 7 хоногийн сүүлээр гарна

🕔 2021/12/30 11:41


Манай улсад коронавирусын омикрон хувилбар илэрсэн байж болзошгүй. ХӨСҮТ-д "омикроноор өвдсөн байх магадлалтай" хүмүүсийг тусгаарлан эмчилж байна. Тэдний дунд ХӨСҮТ-ийн 3 сувилагч, Дубайгаар аялаад ирсэн хос, мөн гадаадаас ирсэн хэд хэдэн иргэн байгаа аж. Эдгээр хүмүүсийн шинжилгээний хариу энэ долоо хоногийн сүүлээр эцэслэн гарах юм байна. 

Тодруулбал, одоогооор "альфа хувилбараар өвдсөн" гэх оноштой иргэнд гинжин урвалын уургийн шинжилгээ хийж үзэхэд S уураг илрэхгүй байгаа аж. Хамгийн гол нь ХӨСҮТ омикрон илрүүлэх шинжилгээгээ хийж чадахгүй байгаа гэх мэдээлэл байна. Уг нь энэ шинжилгээг хийх 3 аппарат байгаа ч уусмал байхгүй учраас шинжилж чадахгүй байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. 
скачать dle 12.0

Санал болгох