Дарханы баялаг бүтээгчид зөвлөлдөж байна

🕔 2016/05/05 17:07
 

Дархан-Уул аймгийн Баялаг бүтээгчдийн нэгдсэн зөвлөгөөн аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд эхэллээ. Тус зөвлөгөөнийг аймгийн ЗДТГ, Баялаг бүтээгдчийг дэмжих холбооны Дархан салбар хамтран зохион байгуулж байна. 
Зөвлөгөөнөөр Төрөөс аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлж буй бодлого, Төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар авч буй бодлого, Сум хөгжүүлэх сангийн бодлого чиглэл, тус сангаас олгож буй зээлийн асуудлаар илтгэлүүд тавигдаж, баялаг бүтээгчид санал бодлоо солилцон сум орон нутагт үйлдвэрлэл явуулахад тулгамдаж буй асуудал, бэрхшээлийг хэрхэн даван туулах талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн үеэр "Дарханд үйлдвэрлэв" дэлгүүрийг танилцуулж, Дарханы Баялаг бүтээгчдийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах юм байна.скачать dle 12.0

Санал болгох